Гэрэл зургийг Д.Нямбилэг
Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар өчигдөр эхэлж, медальтнууд тодорсон.
65 кг-д Төмөр-Очирын Тулга эхний барилдаандаа Киргизийн Улукбек Жолдошбековтэй таарч, 4:0 ялалт байгуулсан.
Дараа нь Узбекистаны Жалоловтой хагас шигшээд учирч, 5:2 оноогоор ялсан.
Манай бөх алтан медалийн төлөө Ираны бөх 2022 оны дэлхий, Азийн аварга Рахман Амузадтой барилдаж, 1:3 ялагдан, Азийн аваргын мөнгөн медаль зүүлээ.
65 кг
1. Рахман Амузад (Иран)
2. Т.Тулга (Монгол)
3. Риома Анраку (Япон)
3. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)
Сэтгэгдэл ( 1 )