Чөлөөт бөх: Багийн дүнгээр Казахстан тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Казахстаны Астана хотод болж байгаа чөлөөт бөхийн Азийн АШТ-д эрчүүдийн өрсөлдөөн өчигдөр эхэллээ. Эхний өдөр 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж, 66 бөх өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн эхний өдрийн барилдааны дараа нутгийн эзэн Казахстаны баг 85 оноотой (2 алт–0мөнгө–1 хүрэл) тэргүүлж, 71 оноотой Узбекистан (0-2-1), 67 оноотой Ираны баг (1-0-2) удаалж байна. Өнөөдөр үлдсэн таван жингийн барилдаан болно.

57 кг

1. Аман Сехрават (Энэтхэг)

2. Алмаз Сманбеков (Кыргызстан)

3. Рахат Калжан (Казахстан)

3. Рикүто Араи (Япон)
 


65 кг

1. Рахман Амузад (Иран)

2. Т.Тулга (Монгол)

3. Риома Анракү (Япон)

3. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)

70 кг

1. Санжар Досжанов (Казахстан)

2. Зафарбек Отахонов (Узбекистан)

3. Орозбек Токтомамбетов (Кыргызстан)

3. Ёшиносүкэ Аояги (Япон)

79 кг

1. Болат Сакаев (Казахстан)

2. Бекзод Абдурахмонов (Узбекистан)

3. Дипак (Энэтхэг)

3. Амирхоссейн Кавуси (Иран)

97 кг

1. Ахмад Тажудинов (Бахрейн)

2. Авусайман Хабила (Хятад)

3. Моджтаба Голейдж (Иран)

3. Махсуд Вейсалов (Узбекистан)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top