Казахстаны Астанад болж байгаа чөлөөт бөхийн тивийн аваргын тэмцээнд Монголын шигшээ баг Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор оролцож байна. Одоогийн байдлаар манай шигшээ 3 мөнгө, 2 хүрэл медальтай байгаа.
Өнөөдөр эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаантай.
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга урьдчилсан барилдаанд Казахстаны Нурболат Абдуалиевтай таарсан. Түүнийг ялахад Азийн мөнгөн медальт Тажикстаны Мухамад Икромов, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Хятадын Лю Минху хоёрын ялсантай барилдана. Түүний талд Энэтхэгийн Панкай Малик байгаа бол нөгөө талд Иран, Япон, Киргизийн бөхчүүд оржээ.
74 кг: Олонбаярын Сүлдхүү эхний барилдаанаа Катарын Аbdullrahman Ibrahim-тай барилдана. Хэн нь ч түрүүлж болохоор бөхчүүд иржээ. Ялахад Туркменистаны Жумадурды Мамишов, Тажикстаны ингушет бөх Магомет Евлоев холёрын ялсантай таарна.
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ Иракийн Mustafa Abdulbasit Abd-тай таарсан. Энэ хоёр бөхийн ялсныг шөвгийн наймд Японы Хаято Ишигүро хүлээж байна. Хагас шигшээд шалгарахын төлөө Б.Бат-Эрдэнийн талд Хятад, Ираны бөхчүүд өрсөлдөнө.
92 кг: Ганбаатарын Ганхуяг барилдана. Манай бөх уг нь чансаагаар тэргүүлсэн ч шөвгийн наймд Ираны Арашк Мохеби, Японы Араши Ёшида хоёрын ялсантай барилдах болсон.
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл Өвөр Монголын Бөх-Эрдэнэ, Иракийн Ахмед хоёрын ялсантай барилдах юм. Ялахад хагас шигшээд Туркменистаны Зыямухаммет Сапаров, 23 хүртэлх насны дэлхийн аварга Амир Реза Масуми хоёрын ялсантай өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 4 )
ТВ-ын ямар сувгаар гарч байгаа вэ?
Улс орнуудын оролцоо тун тааруухан тэмцээн юм аа даа, 20 бехтэй жин бараг алга шиг, челеет ер нь ийм муу оролцоотой терел юм уу
Ялангуяа гадны бөхчүүдийн ямар амжилттайг нь сайн бичиж байгаарай
Ялангуяа гадны бөхчүүдийн ямар амжилттайг нь сайн бичиж байгаарай