Монголын бөхчүүд Астанагийн дэвжээнээс 9 медаль хүртэв

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

Гэрэл зургийг Д.Байгаль

Бөхийн төрлүүдийн 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод боллоо. Манай улс чөлөөт бөхийн төрөлд Астанагийн дэвжээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаа илгээснээс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтай эх орондоо ирнэ. Монголын эрэгтэй бөхчүүд 120 оноогоор багийн дүнгээр 4-т, эмэгтэй баг 117 оноогоор 6 дугаарт байрт оров.

Азийн АШТ-ий медальтнууд:

Алт - Мөнхтөрийн Лхагвагэрэл - 125 кг

Мөнгө - Төмөр-Очирын Тулга - 65 кг

Мөнгө - Пүрэвдоржийн Орхон - 62 кг

Мөнгө - Чинболын Отгонтуяа - 55 кг

Хүрэл - Түмэнбилэгийн Түвшинтулга - 61кг

Хүрэл - Олонбаярын Сүлдхүү - 74 кг

Хүрэл - Ганбаатарын Ганхуяг - 92 кг

Хүрэл - Бат-Очирын Болортуяа - 53 кг

Хүрэл - Энх-Амарын Даваанасан - 72 кг

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top