Чөлөөт бөх: Орос бөхчүүд Европын АШТ-д оролцохгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

ОУОХ-ноос тодорхой нөхцөл, болзол хангасан ОХУ, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн билээ. Энэхүү нөхцөлд ЦСКА, Динамо зэрэг хүчний байгууллагын клубийн тамирчид, Украинд дахь цэргийн ажиллагааг дэмжсэн тамирчдыг оролцуулахгүй гэж заасан байгаа юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэхүү шаардлагыг зөөллөх хүсэлтийг ОУОХ-нд тавиад байгаа юм. Учир нь Оросын чөлөөт бөхийн шигшээ багийн 90 хувь нь хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид байгаа.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили энэхүү болзлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа тул ОХУ-ын шигшээ баг маргааш Хорватад эхлэх Европын аваргын тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдлээ.

-Тивийн аваргын тэмцээнд оролцох уу?

-Оролцохгүй.

-Есдүгээр сард Сербид болох ДАШТ-д оролцох уу?

-Есдүгээр сараас өмнө ямар тамирчдыг оролцуулах талаар нэгдсэн шийдвэр гарсан байх болов уу гэж найдаж байна. ДАШТ-д Парисын олимпын эрхийн үндсэн өрсөлдөөн болох тул заавал оролцоно гэж бодож байгаа. ОУОХ-ны шаардлагад хүний эрхийг зөрчсөн, доромжлон гутаасан заалтууд байна. Спорт улс төрөөс тусдаа байх ёстой. Тамирчид ижил нөхцөлд өрсөлдөх боломжтой байх ёстой. Харин одоо ОУОХ тамирчин болгоныг улстөрч болгохоор ажиллаж байна. Тамирчдад маш их дарамт ирж байгааг хэлэх нь зүйтэй.

Чөлөөт бөхийн Европын АШТ дөрөвдүгээр сарын 17-23-нд Загреб хотод, ДАШТ есдүгээр сарын 17-23-нд Сербид явагдах юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ок(124.158.114.42) 2023 оны 04 сарын 18

ашгүй дэ, зөв шийдвэр. спортод зандалчид хэрэггүй

1  |  0
Зочин(202.126.90.59) 2023 оны 04 сарын 18

Дэлхийн бүх улсын ихэнх тамирчид армидаа харьяалагддаг . Гомо улсын л харин яадаг юм болдоо

1  |  0
Бат(103.57.94.221) 2023 оны 04 сарын 17

Тамирчид яагаад алуурчин байдаг билээ. Үгээ олж донгос.

0  |  0
Зөнч(192.82.68.33) 2023 оны 04 сарын 18

Алуурчдад тэмцээнд орох байтугай хүний эрх байх ёстой юу? Дор хаяж төлөөсөө төлөх хэрэгтэй биз дээ.

4  |  7
Zochin(124.158.64.50) 2023 оны 04 сарын 18

Aluurchidiig temtseend oruulj bolohgui

4  |  4
Зочин(192.82.81.219) 2023 оны 04 сарын 17

Оросуудын тивийнхээ аваргад орох орохгүй нь маньд юуны хамаа, дэмий юм нийтлэх юм

2  |  1
Зочин(192.82.81.219) 2023 оны 04 сарын 17

Оросуудын тивийнхээ аваргад орох орохгүй нь маньд юуны хамаа, дэмий юм нийтлэх юм

1  |  1
Top