АНУ, Англи улсууд Олон улсын боксын шинэ холбоо байгуулна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

Дэлхийн сонирхогчдын боксын ертөнц хоёр хуваагдаад байна. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) боксын ДАШТ, тивийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа ч олимпын эрхийн тэмцээнийг ОУОХ удирдаж, хийнэ гэдгээ мэдэгдсэн. IBA холбооны тэргүүн, Оросын иргэн Умар Кремлев ОУОХ-той илт сөргөлдсөн байр суурьтай байгаа. Умар сонирхогчдын боксын ДАШТ-ий шагналын санг урьд өмнө байгаагүй өндөр болгож, нэмснээс гадна хөгжиж буй орнуудад боксыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Харин тус холбооноос зохион байгуулсан ДАШТ-д АНУ, Их Британи, Украин, Польш зэрэг улсын тамирчид оролцолгүй бойкот зарласан.

Inside the Games-д бичсэнээр АНУ, Их Британи болон тэдний холбоотон улсууд  Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) гарч, World Boxing нэртэй шинэ холбоо байгуулахаар болжээ. Тус шинэ холбоо нь ОУОХ-той харилцан гэрээ байгуулснаар IBA холбоог сонирхогчдын боксоос шахан гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Олимпын эрхийг World Boxing холбоо олгоод эхэлбэл тамирчид ямар холбооны тэмцээнд оролцохоо сонгохоос өөр аргагүй болох юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.11) 2023 оны 04 сарын 16

Иргэн нэрт луухааны хаягдал юу хуцаад байнаа.\n

0  |  0
Иргэн(37.166.212.89) 2023 оны 04 сарын 16

Иванууд оролцсон бүх спорт хүнд суртал, хээль хахууль ,арьсны үзэл ,хүчтэй нь хүчгүйдээ дээрэнгүй ханддаг.Оросуудыг дарамтанд байлгах хэрэгтэй.

0  |  0
Зочин(192.82.81.219) 2023 оны 04 сарын 16

Тэр нь дээр, энэ янзаараа бол бокс олимпын төрлөөс хасагдана шүү, Орос ерөнхийлөгч байхад IBA ОУОХ 2 учираа одож чадахгүй л болов уу

0  |  2
Top