Чөлөөт бөх: Даурен Куруглиев Грекийн шигшээг сонголоо

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

ОХУ-ын дагестан бөх Даурен Куруглиев маргааш Хорватын Загреб хотод эхлэх чөлөөт бөхийн Европын АШТ-д Грекийн шигшээ багийн нэрийн өмнөөс барилдана. ОХУ-ын хошой аварга, Европын наадмын аварга, Европын аварга, Дэлхийн Цомын хошой аварга Даурен 86 кг-ын жинд барилдахаар мэдүүлгээ өгсөн байна. Оросын сэтгүүлчид бөхчүүдээ гадаад орнуудад алдаж эхэлж байна уу гэж санаа зовоход Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили ингэж хариулжээ.

-Тиймээ, тэр Грекийн нэрийн өмнөөс барилдана. Даурен одоо 30 настай, ахмад тамирчин. Тэгээд ч шигшээ багийн үндсэн тамирчин биш.

-Даурен гадаадад гарсныг шигшээ багийн хувьд хохирол гэж үзэж болох уу?

-Юуных нь хохирол байх билээ дээ. Түүнийг эрүүл энх байж, аль болох олон жил барилдаасай гэж бид хүсэж байна.

-Өрсөлдөөний улмаас гадаадад гарлаа гэсэн үг үү?

-Тиймээ, дотоодын өрсөлдөөнд тэр ялж чадсангүй. Шигшээ багт жиндээ тэргүүлэх бөх болж чадаагүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.66) 2023 оны 04 сарын 17

Мал бол заазнд явах болж л гэдэг болж дээ . Орос 1% үнэн байхад анус өндөр хөгжилтэй гэх оронд ардичлал хүний эрх гэх анирхист үзлийн дор 0,01% үнэн байдаг . Та мөнгөгүй л бол үх ардичилсан нийгэм

1  |  0
Top