Поддубный лиг: Б.Хулан Дагестаны Дадашеватай халз барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

Олон улсын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотод явагдана.

Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд нийт 12 халз барилдаан явагдана. Азербайжан, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Куба, Кыргызстан, Молдав, Япон, ОХУ гэсэн арван орны шилдэг тамирчид зодоглох бөгөөд гол барилдаанд олимпын хошой аварга, ОХУ-ын Роман Власов, Токио олимпын медальт, Киргизийн Акжол Махмудов хоёр өрсөлдөх юм. Энэ хоёр бөхийн барилдааныг төлбөртэй буюу Pay-Per-View (PPV) системээр үзүүлэх юм. Өчигдөр эмэгтэй хоёр барилдааны мэдээлэл шинээр нэмэгдлээ. Манай Б.Хуланг Дагестаны Дадашеватай барилдана гэжээ.

PWL-4

Эмэгтэй чөлөөт

53 кг. Европын АШТ-ий хос хүрэл медальт Милана Дадашева – Дэлхий, Азийн мөнгөн медальт Б.Хулан Монгол

72 кг. Ксения Буракова ОХУ – ДАШТ-ий хос хүрэл медальт, Азийн 3 удаагийн аварга Жамила Бакбергенова Казахстан

62 кг. PWL лигийн 3 удаагийн аварга Алина Касабиева (ОХУ) – Дэлхийн аварга, Европын хошой аварга  Анастасия Ничита (Молдав)

Эрэгтэй чөлөөт

61 кг. U-23 Азийн аварга Тайирбек Жумашбек (Киргиз) – Дэлхий, Европын аварга, PWL лигийн хошой аварга Абасгаджи Магомедов (ОХУ)

65 кг. ДАШТ-ий медальт, PWL-3 аварга Т.Тулга - Ярыгины тэмцээний хошой аварга Шамиль Мамедов

86 кг. ДАШТ-ий медальт Азамат Даулетбеков (Казахстан) - "Гран-при Иван Ярыгин" тэмцээний аварга Арслан Багаев (ОХУ)

Сонгомол барилдаан

60 кг. PWL лигийн аварга Динислам Бамматов (ОХУ) – Дэлхий, Азийн аварга, PWL лигийн хошой аварга Жоламан Шаршенбеков (Киргиз)

67 кг. PWL лигийн хошой аварга Аслан Висаитов (ОХУ) – олимпын аварга, PWL-2 аварга Луис Альберто Орта Санчез (Куба)

77 кг. PWL лигийн хошой аварга Адлет Тюлюбаев (ОХУ) – Европын аварга, ДАШТ-ий медальт Санан Сулейманов (Азербайжан)

77 кг. Дэлхий, Европын аварга Малхас Амоян (Армени) – ОХУ-ын аварга Сергей Степанов (ОХУ)

77 кг. ДАШТ-ий медальт, PWL-1 аварга Сергей Кутузов (ОХУ) – ДАШТ, Европын АШТ-ий медальт Айк Мнацаканян (Болгар)

Гол барилдааны өмнөх барилдаан

Эрэгтэй чөлөөт

57 кг. Олимпын аварга, дэлхийн хошой аварга Заур Угуев (ОХУ) – дэлхийн аварга Зелимхан Абакаров (Албани)

Гол барилдаан

Сонгомол 77 кг

Олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Европын 4 удаагийн аварга, PWL аварга Роман Власов (ОХУ) – Олимпын медальт, дэлхийн аварга, Азийн хошой аварга Акжол Махмудов (Киргиз)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(66.181.185.208) 2023 оны 04 сарын 17

Улс төрийн зорилгоо ядмагхан далдалсан иймэрхүү тэмцээнээс манайхан татгалзаж байвал сайн юмсан.Урсгал сөрөөд хэрэггүй дээ. Хэд хоногийн өмнө Буриадад болсон чөлөөтийн тэмцээнд манайхны медаль авсан шагналын тавцангийн ард ,путины эрүүл энхийн төлөө олон улсын тэмцээн гээд маш томоор биччихсэн зураг нийтлэгдсэн байна билээ. Мөрөөрөө байвал яасан юм вэ дээ,манайхан оросуудын заль мэхэнд унаж байхаар.Бодмоор юм шүү.

0  |  0
Зочин(192.82.81.219) 2023 оны 04 сарын 16

Бөхийн лиг гэж юу байдаг юм бэ, лиг гэдэг чинь багийн спортод л байдаг систем биз дээ, лиг гэхээсээ UFC маягийн систем юм биш үү, лиг гэхээр хүн сонирхох юм бодсон юм болов уу даа, зайлуул

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2023 оны 04 сарын 16

Дагестаны бөхийг ялна.

1  |  0
Top