“Клипперс” багийн гол тоглогчдын нэг Пол Жорж лигийн плей-оффын эхний шатанд багтаа тус болж чадахгүй болжээ.
Пол гуравдугаар сарын 21-нд “Оклахома” багтай хийсэн тоглолтын үеэр өвдөгний шөрмөсний суналт гэсэн гэмтэл авсан. Гэмтэл эдгэрч, нөхөн сэргээх эмчилгээнд орж байгаа ч “Финикс Санс”-тай хийх цувралд талбайд гарахгүй юм байна.
Пол Жорж “Би талбайд гарахын тулд өдөр бүр хамаг хүчээрээ ажиллаж байна. Долоо хоногийн зургаад нь нөхөн сэргээлт хийж байгаа. Бүх боломжоо ашиглана” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )