“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон Японы шигшээ баг. Дараагийнхаа ДАШТ-д ямар бүрэлдэхүүнтэй оролцох бол?
Тэдний дунд ирээдүйд Японы домог хэмээн нэрлэгдэх тоглогч байгаа болов уу? Ингээд Японы Goo сайтын газраас уншигчдынхаа дунд “Японы хөлбөмбөгийн домог хэн бэ” санал асуулга явуулжээ.
1. Кинг Казү Миүра – 281 санал
1967 онд төрсөн энэ эрхэм одоо ч зодог тайлаагүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Португалын U.D. Oliveirense багт зээлээр тоглож эхэлсэн. 1982 онд 15 настайдаа Бразилд очиж, 1986 онд алдарт Сантос багтай гэрээ байгуулсан. 1990 онд Япондаа харьж, Ёмиүри сонины багт элссэн. 1993 онд гараагаа эхэлсэн Японы мэргэжлийн лигт тоглож, эх орныхоо хөлбөмбөгийн түвшнийг дээшлүүлсэн гавьяатай. 1994 онд Италийн Женоа багт орсноор Сери А-д тоглосон , Азийн анхны хөлбөмбөгч болсон.
2. Наката Хидетоши - 67
1998 оны ДАШТ-д тодорч, Италийн Перужа багт шилжсэн. Дараа нь Италийн Рома зэрэг Европын багуудад тоглож, 2002, 2006 оны ДАШТ-д шигшээ багийн гол тоглогч нь байлаа. 2006 оны ДАШТ-ий дараа 29 настайдаа зодог тайлсан. Япон хүн төдийгүй хүн төрөлхтнөөс огт өөр зан авиртай гэж хэлэгддэг байв. Рома-д Италийн аварга болоод бүгд баярлаж байхад Наката ганцаараа ном уншаад сууж байсан гэдэг.
3. Накамүра Шюнсүкэ - 44
Японы мэргэжлийн лигийн 2000 оны Шилдэг тоглогч. 2002 онд Италийн Режина, 2005 онд Шотландын Селтик багт элссэн. Селтик-т тоглож байхдаа Аваргуудын лигийн тэмцээнээр алдаршсан. Хаалттай цохилтын мастер. 2022 онд зодог тайлж, Ёкохама багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
4. Рамос Рюү - 37
Бразилаас ирсэн Рамос 1989 онд Японы иргэншил авсан. Японы шигшээ багт тоглож, залуучуудад мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн ачтан. Зодог тайлсныхаа дараа тайлбарлагч, дасгалжуулагч зэрэг олон салбарт хүч сорьсон.
5. Хонда Кэйсүкэ - 36
6. Кавамото Күнишигэ - 35
7. Сава Хомарэ – эмэгтэй шигшээ баг - 27
8. Митома Каорү - 23
9. Оно Шинжи - 16
10. Накаяма Масаши - 15
Сэтгэгдэл ( 1 )
Хаан Казу