Аваргуудын лиг: "Челси" ялагдсаар л...

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19


Өчигдөр шөнө Аваргуудын лигийн 1/4 финалын хариу тоглолтууд явагдлаа. Мадридын Реал Английн Челсиг талбай дээр нь ялсан бол Италийн тулаанд Миланы баг Наполитой тэнцээд дараагийн шатанд шалгарах эрхээ авлаа. Реал, Милан багууд хагас шигшээд тоглох болно. Лондон хотын Челси дасгалжуулагчаараа Фрэнк Лампардыг томилсноосоо хойш сүүлийн 4 тоглолтдоо ялагдлаа.

Аваргуудын лиг

1/4 финал

Челси Англи – Реал Мадрид Испани 0:2 (0:0, 0:2)

Стэмфорд Бриж

Гоол: 0:1 – 58 Родриго, 0:2 – 80 Родриго.

Челси – Аррисабалага, Жеймс, Тиаго Силва, Чалоба, Фофана, Кукурелья (Мудрик, 68), Ковачич, Канте, Галлахер (Жоау Феликс, 67), Фернандес (Стерлинг, 67), Хавертц (Маунт, 77).

Реал Мадрид – Куртуа, Карвахаль (Начо, 82), Алаба (Рюдигер, 46), Милитао, Камавинга, Модрич, Кроос (Себальос, 76), Вальверде, Винисиус Жуниор, Родриго (Асенсио, 81), Бензема (Тчуамени, 71).

Шар хуудас: Милитао (22), Кукурелья (34), Жеймс (50), Мудрик (89).

Эхний тоглолт: 0:2
 


Наполи Итали – Милан Итали 1:1 (0:1, 1:0)

Сан-Паоло

Гоол: 0:1 – 43 Жиру, 1:1 – 90 Осимхен.

Наполи – Мерет, Ди Лоренцо, Жезус, Ррахмани (Эстигор, 74), Мариу Руй (Оливера, 34), Лоботка, Зелиньски (Распадори, 74), Ндомбеле (Элмаз, 63), Политано (Лосано, 34), Кварацхелия, Осимхен.

Милан – Меньян, Калабрия, Кьер, Томори, Эрнандес, Крунич, Беннасер, Браим Диас (Жуниор Мессиас, 59), Тонали, Рафаэл Леау (Салемакерс, 84), Жиру (Ориги, 68).

Шар хуудас: Эрнандес (45), Меньян (45), Ди Лоренцо (45), Оливера (90).

Эхний тоглолт: 0:1
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top