Видео: Ман Сити, Интер хагас шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Өчигдөр Аваргуудын лигийн 1/4 финалын хариу хоёр тоглолт явагдлаа. Германы Бавари нутагтаа Английн Ман Ситиг хүлээн авсан ч эхний тоглолтдоо 0:3 ялагдсаныхаа хариуг авч чадсангүй. Ман Сити сүүлийн 15 тоглолтод 12 ялж, 3 тэнцэн, ялагдалгүй цувралаа үргэлжлүүлж байна. Пеп Гвардиола дасгалжуулагчийн хувиар арав дахь удаагаа багаа Аваргуудын лигийн хагас шигшээд гаргаж байгаа нь лигийн рекорд амжилт. Түүний ард есөн удаа Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан Карло Анчелотти бичигдэж байна. Сонирхолтой нь энэ хоёр дасгалжуулагчийн Ман Ситиа, Реал багууд хагас шигээд хоорондоо тааран өрсөлдөх болсон. Өнгөрсөн жил мөн хагас шигшээд таараад Реал ялж байлаа.

Италид Интер баг Португалын Бенфикаг буулган авснаар хагас шигшээд шалгарлаа. Тэд нэг хотын өрсөлдөгч Милантай хагас шигшээд тоглоно. Өмнө нь Аваргуудын лигт энэ хоёр баг хоёр удаа таарч, Милан хоёуланд нь дараагийн шатанд гарч байжээ.

Хагас шигшээ эхний тоглолт тавдугаар сарын 9-10, хариу тоглолт тавдугаар сарын 16-17-нд болох юм.

Интер Итали – Бенфика Португал 3:3 (1:1, 2:2)

Жузеппе Меацца (Сан-Сиро)

Гоол: 1:0 – 14 Барелла, 1:1 – 38 Эурснес, 2:1 – 65 Мартинес, 3:1 – 78 Корреа, 3:2 – 86 Антониу Силва, 3:3 – 90 Муса.

Интер – Онана, Думфрис, Дармиан, Ачерби, Бастони (Д`Амброзио, 80), Димарко (Гозенс, 80), Мхитарян, Брозович, Барелла (Чалханоглу, 76), Жеко (Лукаку, 76), Мартинес (Корреа, 76).

Бенфика – Влаходимос, Жилберто (Нерес, 46), Отаменди, Антониу Силва, Гримальдо, Жоау Мариу (Скьеллеруп, 89), Рафа Силва (Жоау Невеш, 80), Эурснес, Шикинью (Муса, 80), Флорентину, Гонсалу Рамуш (Гедеш, 74).

Шар хуудас: Рафа Силва (48), Муса (81), Нерес (90).

Бавари Герман – Манчестер Сити Англи 1:1 (0:0, 1:1)

Альянц-Арена

Гоол: 0:1 – 57 Холанд, 1:1 – 83, пенальти Киммих.

Бавари – Зоммер, Павар (Станишич, 77), Упамекано, де Лигт, Жоау Канселу (Дэвис, 63), Горетцка, Киммих, Коман, Сане (Мане, 64), Мусиала (Мюллер, 72), Шупо-Мотинг (Тель, 71).

Манчестер Сити – Эдерсон, Аке (Лапорт, 66), Рубен Диаш, Аканджи, Стоунз, Гюндоган, де Брюйне (Уокер, 88), Грилиш, Бернарду Силва, Родри, Холанд (Альварес, 84).

Шар хуудас: Жоау Канселу (11), Упамекано (35), Эдерсон (44), Гюндоган (45), Киммих (45), Аке (54), Ульрайх (54), Павар (60), Лапорт (86), Станишич (88)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top