Дмитрий Губерниев: Бөхчүүд ээ, баярлах эрт байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос орос, беларусь тамирчдыг олон улсын тэмцээнд тодорхой нөхцөлийн дагуу оролцуулна гэдгээ мэдэгдсэн.

Украины дайныг дэмжээгүй, улсынхаа хүчний байгууллагад харьяалагддаггүй зэрэг хэд хэдэн болзол байгаа. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОУОХ-ны зааврын дагуу орос бөхчүүдийг тэмцээндээ оролцуулах болсон. Гэхдээ одоо Хорватад болж байгаа Европын АШТ-д орос бөхчүүд оролцсонгүй. Олимпын эрхийн төлөөх өрсөлдөөний эхлэл болсон энэ тэмцээнд яагаад оролцоогүй вэ гэвэл ОХУ-ын Спорт бөхийн холбооноос хүчний байгууллагад ажилладаг тамирчдыг тэмцээнд оролцуулах шаардлага ДБНХ-нд тавьсан юм.

Оросын спортын алдарт тайлбарлагч Дмитрий Губерниев энэ талаар “ОУОХ орос тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн шийдвэрийг баяртайгаар хүлээн аваад байх шаардлага байхгүй. Зөвшөөрөв үү? Сайн байна, гэхдээ хэн ч хаашаа ч тэмцээнд явахгүй. Бид ямар ч тэмцээнд оролцохгүй. Манай бүх бөхчүүд цэргийн албан хаагч, Рос гварди гээд л дандаа хүчнийхэн. Тэгэхээр бид урьдын адил хаашаа ч явахгүй” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top