Боксын дэлхийн аваргууд $200,000 шагналтай

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20


Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. 

Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм. Ташкентын ДАШТ-д өнгөрсөн тэмцээний долоон дэлхийн аварга зодоглох юм. Үүнд: Казахстаны Сакен Бибосынов, Софиан Омиха (Франц), Томоя Цүбои, Севонретс Оказава (хоёул Япон), Лорен Альфонсо (Азербайжан), Йоэнлис Эрнандес Мартинес,  Хулио Ла Круз (хоёул Куба).

Тэмцээнд АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин,  Швед, Ирланд, Украин улсын тамирчид оролцохгүй бойкот зарласан нь бусд орны тамирчдад боломж болж байгаа юм.

Манай эрэгтэй шигшээ баг одоо Ташкент хотод Узбекистаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.
 

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, Зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, Дасгалжуулагч Б. Эрдэнэбаяр, Ц. Даваацэрэн

Эрэгтэй

48 кг - Г.Ганэрдэнэ

51 кг - Х.Энхмандах

54 кг - Д.Ганболд

57 кг - Х.Энх-Амар

60 кг - Т.Энхтөр

63.5 кг - Б.Чинзориг

67 кг - Б.Мишээлт

71 кг - О.Бямба-Эрдэнэ

75 кг - Ж.Отгонжаргал

+92 кг - Х.Бекнур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.161.124) 2023 оны 04 сарын 20

хуучин хэдэн байга явдаг хөгшчүүд байна гэхдээ шагналын сан ихтэй амжилт хүсье!! Улс төрч ерөнхийлөгч хэрэггүй ажлаа мэддэг мэргэжлийн хүн холбоогоо удирдмаар юм

0  |  0
Top