Маргааш Москвад “Бойцовский клуб РЕН ТВ” тулааны тэмцээн болно. Тус тэмцээний нэгэн гол тулаан бол Швейцарын япон гаралтай Ясүбэй Эномото, Оросын Александр Шлеменко нарын аваргын бүсийн төлөөх тулаан байх юм. Тамирчид кикбоксын дүрмээр 3 үе өрсөлдөнө. Тэд 2014 онд Москвад тулалдаж, Шлеменко ялж байлаа.
Тэмцээний өмнө Эномото “Би тэр тулаанд ялагдсан болохоор хэдийн мартсан. Тэр үеэс хойш би туршлага сууж, ухаан нэмсэн. Би маш ширүүн тулалдах болно. Өнөөдөр маш хүчирхэг этгээдтэй бэлтгэл хийлээ. 2:1 баавгай ялсан. Сайхан бэлтгэл боллоо” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )