Какүрюү сүүлийн ёслолдоо бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Монголын ёкозүна Какүрюү 2021 оны Хаврын тэмцээнд зодог тайлсан. Түүний зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд Кокүгикан сүмогийн ордонд болно.

Какүрюү хамгийн сүүлийн удаа ёкозүнагийн дохёнд гарах ёслолоо хийж, сүмо бөхийн магэ үстэйгээ салах ёслол хийх юм. Энэ ёслолд хэрэглэх аваргын цүна олсыг Мичинокү дэвжээнийхэн бэлтгэлээ.

Какүрюү “Ёслол хийгээгүй удсан байна. Бие хаа ч суларчээ. Зургаадугаар сарын 3 хүртэл хүчний бэлтгэл хийж, булчин шөрмөсөө чангалахгүй бол олон хүний өмнө ичгэвтэр зүйл болно. Сүүлчийн ёслолдоо нутгийн дүү Кирибаямагаа дагуулан гарна. Тавдугаар сарын тэмцээнд Кирибаяма озэки болчихвол ёстой сайхан. Озэки дүүтэйгээ цуг дохёнд гарах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top