Сайто Тацүри: Тедди Ринер тасарчихсан өрсөлдөгч биш

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Японы жүдо бөхийн шигшээ баг ирэх сард Катарын Дохад болох дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гараад байна. Хамгийн хүнд +100 кг-ын жингийн Сайто Тацүри бэлтгэлийн үеэр сэтгүүлчдэд ДАШТ-ий талаар ярилаа.

Өнгөрсөн жил анх удаагаа ДАШТ-д зодоглохдоо Сайто Кубын Эндо Грандад финалд ялагдаж, мөнгөн медальтай үлдсэн билээ.

Сайто “Өнгөрсөн жилийн тэмцээнээр дэлхийд түрүүлчихвэл аав Сайто Хитошитойгоо ижил дэлхийн аварга болно гэж хэт их бодчихсон. Энэ удаад аавынхаа талаар огт бодолгүй, өөртөө л анхаарал хандуулж барилдах болно. Дэлхийн аварга болоход 2024 оны Парисын олимпын шигшээ багт бараг багтах тул маш чухал тэмцээн. Амь насаа тавиад ч хамаагүй заавал түрүүлэх ёстой тэмцээн. Өнгөрсөн жилийн Мастерс тэмцээний үеэр 174 кг байсан бол жин хасаад 167 кг боллоо. Ингэснээр нуруу, өвдгөнд ирэх ачаалал буурсан. Өнгөрсөн сар манай клубт болсон хамтарсан бэлтгэл дээр Францын Тедди Ринертэй хэд хэд барилдлаа. Тедди жинхэнэ чадлаа гаргаагүй байж мэдэх ч миний хувьд “Ялахын аргагүй тасарчихсан тамирчин” гэж хэлэхээр ялгаа алга гэж бодсон. Ринерийг заавал давж гарах хүсэлтэй. Барилдааны агуулга ямар байх нь үнэнийг хэлэхэд надад хамаа алга. Ялж, түрүүлж л байвал болно” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Zochin(176.42.135.109) 2023 оны 04 сарын 21

Teddygiin ed uyd bol salhind l hamuuraad unahaar huchtei buh baisan, sportiin nas ni yvj bga huniig ingj heleh ni hundlelgui l ym ingj am bardam yrij bgad nam husuulchaasai bilee

2  |  0
Зоч(103.254.123.64) 2023 оны 04 сарын 22

Сүүлийн үед японы тамирчид аль нь ч байсан ам бардам болжээ. Уг нь их л даруухан байдагсан...

3  |  0
Zochin(46.114.3.164) 2023 оны 04 сарын 21

Tsetsentsengel sain beltgeltei zorigtoi barildbal bugsiin husah bariant baigaa shuu. Hicheegeerei zaluu min

3  |  1
Сүмбэрэл(103.10.21.45) 2023 оны 04 сарын 21

Энэ нөхрийг доогуур даваанд сэвээд өгдөг МГЛ байдаг болоосой.

1  |  0
Зочин(202.126.90.64) 2023 оны 04 сарын 21

Энэ Япон жүдочид сүүлийн үед их л онгироо, өрсөлдөгчдөө доош нь хийсэн маягтай болж, өөрсдийгөө хурцалж байгаа ухаантай юм болов уу даа

2  |  0
эгэл(192.82.78.104) 2023 оны 04 сарын 20

Тамирчин хүний сэтгэл зүй Дэлхийн аваргад ингэж л бэлтгэгддэг байх нь, манай тамирчид,дасгалжуулагчид санаа аваасай

1  |  0
Бах(109.245.39.238) 2023 оны 04 сарын 20

Тэддигийн ид үед бол чи малгайныхан саохинд л даруулж ойчино. Юун их бүлтэрдэг самуурайв.

0  |  0
Top