Хорватын Загреб хотноо болж өнгөрсөн чөлөөт бөхийн Европын АШТ-ий 125 кг-ын жингийн финалд бөх сонирхогчдын таамаглаж байсан хоёр бөх шалгарсан.
Олимпын аварга, Туркийн Таха Акгуль олимпын мөнгө, хүрэл медальт, Гүржийн Гено Петриашвилитай аваргын төлөө барилдлаа. Хүчтэнүүд хоорондоо ес дэх удаагаа таарч байгаа нь энэ бөгөөд Таха 9:4 ялж, барилдааны харьцаагаа 6:3 болголоо.
Таха Акгуль арав дахь (2012,2013,2014,2015,2017,2018,2019,2021,2022,2023) удаагаа Европ тивд тэргүүлж байгаа нь энэ юм.
Тэрээр тивийн аваргын өмнөх бэлтгэлээ манай М.Лхагвагэрэлтэй хийсэн. Энэ бэлтгэлийн үр өгөөж хэдхэн хоногийн дараа гарч, Таха Европ, Лхагваа Азийн аварга болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )