Кавай Ленард 2 тоглолтод оролцохгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Хойд Америкийн НБА лигийн плей-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр гурван тоглолттой. Лигийн аварга Голден Стэйт талбай дээрээ Сакраменто-г хүлээн авч, 0-2 ялагдаж яваа зөрүүгээ багасгахын төлөө тоглож байгаа бол Клипперс нутагтаа Кевина Дюрэнт, Девин Букерийн Финиксийг хүлээн авч байгаа.

Харамсалтай нь Клипперсийн од Кавай Ленард өнөөдрийн тоглолтод баруун өвдөгний гэмтлийн улмаас оролцсонгүй. Тэрээр плей-оффын эхний тоглолтод гэмтлээ сэдрээж, хоёр дахь тоглолтод гэмтэлтэй ч талбайд гарсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Кавай дөрөв дэх тоглолтыг ч өнжих гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(172.56.153.244) 2023 оны 04 сарын 22

Хуц энэ хэнд хамаатай юм

0  |  0
Top