Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос орос, беларусь тамирчдыг дэлхийн тавцанд тодорхой нөхцөлийн дагуу оролцуулахыг спорт холбоодод зөвшөөрсөн билээ. Үүнд, дайныг дэмжээгүй, улсынхаа Зэвсэгт хүчин, хүчний байгууллагад алба хашдаггүй зэрэг хэд хэдэн шаардлага байгаа.
Олон улсын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл орос жүдочдыг олон улсын тэмцээнд эргүүлэн оролцуулах талаар хэлэлцсээр байгаа гэнэ. Одоо тодорхой болсон зүйл нь ДАШТ-д оросууд оролцож амжихгүй тул дэлхийн аваргын дараах Их Дуулга, Гран При цувралын аль нэг тэмцээнийг сонгоно.
Тавдугаар сарын 25-27-нд Австрид "Grand Prix Upper”, зургаадугаар сарын 2-4-гд Тажикстанд "Dushanbe Grand Prix”, зургаадугаар сарын 16-18-нд Казахстанд BARYSY GRAND SLAM, зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар Их Дуулга тэмцээнтэй. Австрийн тэмцээнд Украины баг мэдүүлгээ илгээсэн байгаа тул оросууд оролцох боломжгүй. Тажикстан, Казахстанд ч байдал хэцүү. Ялангуяа Казахстанд украинчууд олноор амьдардаг тул тэмцээн дээр улс төрийн ямар нэг арга хэмжээ болох магадлал өндөр.
Ингээд өнгөрсөн жил дэлхийн хоригт ороод байсан орос жүдочдыг найрсаг хүлээн авсан Монголын ИХ Дуулга тэмцээн хамгийн тохиромжтойд яригдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Харь анус дайн өдөөсөн болохоос орос эхэлүүлээгүй гэдэгийг мэддэгүй эрлийзүүд олон байнаа манай монгол эх оронд . Тэр америк европ нь монголд дайн өдөөгөөсөө тэр тусмаа нато . Удахгүй укриан устаж америк дэлбэрч европ шатана
Mania ulsad orchin ueiin behiin barildaanii turluud oros ”Sheol” deer suurilan hugjij ugii zeregt hurgen gedgiig umartaj bolohgui baih aa
Ene door comment bichsen purevdorj xol ochij pyaldagadaarai. Medeej tamirchid bol uls torchid bish. Temtseen uraldaand orj bj ulam sonirxoltoi bolno. Tuunees bish tednii augaa xuchirxeg ene ter n xend xamaatain.
Аугаа хүчирхэг Орос Орны жудочид туурга тусгаар Монгол улсад минь тавтай морил тэмцээн улам сонирхолтой бболох нээ
Өөдгүй хүмүүсийг өрөвдвөл өр лүүгээ өшиглүүлнэ.Баттулга новшоо ,наад тэмцээнтэйгээ хадмынх руугаа далд ор.Монголд тарьсан чиний гай багадаагүй