ONE Friday Fights: Б.Энх-Оргил өнөөдөр тулалдана

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Өнөөдөр орой 21.30 цагт Тайландын Бангкок хотын “Lumpinee Boxing Stadium” цогцолборт холимог тулааны ONE Friday Fights 13 тэмцээн эхэлнэ.

One Championship холбооны тус тэмцээнд манай тулаанч Баатархүүгийн Энх-Оргил тулалдана.

Манай Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь тэрээр Филлипин улсын тамирчин Адонис Севилленотой гар зөрүүлэх юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Севиллено жиндээ орж чадаагүй байна. Гэвч Б.Энх-Оргил тулалдахыг зөвшөөрснөөр тулаан товлосон цагтаа явагдахаар боллоо.
 
Адонис Севиллено 2 ялж, 3 ялагдсан үзүүлэлттэй. 29 настай. Хамгийн сүүлд өнгөрсөн 12 дугаар сард Филлипиний Дрекс Занбоангад ялагдсан.
 
Гэхдээ Тунгаа гавьяат түүний талаар “Адонис Севиллено бол 2 ялж 3 ялагдсан гэсэн тааруухан мэдээлэлтэй  байгаа ч дутуу үнэлж болохооргүй хатуу самар аж. Учир нь манай тулаанч Нэргүйн Отгонбаатарыг боолтоор ялсан Энэтхэгийн Рахул К.Ражу-г эхний үеийн 1 минут 5 секундэд хүнд цохилтоор ялж байсан Филлипиний Дрекс Занбоанга-тай цаг дуустал тун тэнцүүхэн  тулалдаж байсан. Филлипин улсынхаа Road to ONE шоу тэмцээнээс  шалгарч ирсэн (тулаан нь бүртгэлд ороогүй) мөн ONE-ийн таван дэлхийн аваргыг төрүүлсэн Азийн шилдэг баг “Team Lakai” багийн үндсэн гишүүн гээд үнэлэмж өндөртэй  туршлагатай тулаанч” гэж бичжээ.

Хоёр тамирчин хоёулаа хүчирхэг багийнх. Хэн ялсанд нь цаашдын замналынх нь хувьд том сайхан гарц нээгдэнэ.

ONE холбооны жинхэнэ тэмцээнд оролцох боломжтой болно. Севиллено Филиппиний “ONE Warrior Series Philippines” тэмцээн, манай тамирчин “Road to ONE Mongolia” тэмцээнээс шалгаран гарч ирж, холбоотой гэрээ байгуулсан тамирчид. Хэн ялсан нь дараагийн тулаандаа хүчтэй өрсөлдөгчтэй оноолт таарах болно. Шинжээчид манай тамирчныг босоо, хэвтээгээс тулалдах чадвараар илүү гэж үзэж байна.
 
Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Top