FIBA 3х3: Японы "Utsunomiya BREX" түрүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Улаанбаатар хотын UG арена цогцолборт 3×3 сагсан бөмбөгийн Ulaanbaatar Super Quest тэмцээн хоёр өдөр болж, өндөрлөлөө. Нийт 12 баг оролцсон тус тэмцээний тэргүүн байрын хоёр баг Манилагийн Их дуулга тэмцээний эрх авах байв.

Хэсэг A: MMC Energy (Mонгол), Zaisan MIGdaatgal (Mонгол), Amgalan (Mонгол)

Хэсэг B: Sansar MMC Energy (Mонгол), Zavkhan (Mонгол), Kuala Lumpur (Mакао)

Хэсэг C: Futian (Хятад), Saitama Alphas (Япон), Seongnam Officechec (БНСУ)

Хэсэг D: Utsunomiya BREX (Япон), Manila Chooks (Филиппин), Bayangol Broncos (Mонгол)

 

 

Хагас шигшээ тоглолтууд манай багуудын хувьд тун харамсалтай үр дүнтэй өндөрлөсөн. "Ulaanbaatar MMC Energy" баг хагас шигшээд Японы "Utsunomiya BREX"-т 17-21 харьцаагаар хожигдсон.

Ялах сайхан боломжоо багахан алдаанаас болж алдсан билээ. Нөгөө хагас шигшээд ч "Sansar MMC Energy" баг Хятадын "Futian"-д 15-18 харьцаагаар ялагдсан.

 

 

Тэмцээний финалд Япон, Хятадын багууд өрсөлдсөнөөс Японы "Utsunomiya BREX" түрүүлж, 10000 ам.доллар, Хятадын "Futian" үзүүрлэж, 5000 ам.долларын шагнал хүртлээ.

 

 

Тэмцээний Шилдэг тоглогчоор "Utsunomiya BREX" багийн Marko Milaković шалгарсан юм.

 

 

Шидэлтийн тэмцээний аваргаар Saitama багийн Petar Sucur тодорлоо.

 

 

Ulaanbaatar MMC Energy, Sansar MMC Energy багууд энэ сарын 29-нд "Utsunomiya 2023" Их Дуулга тэмцээнд оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top