АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хэсгийн эхний тоглолтоо Монгол улсын шигшээ баг өчигдөр МХБХ-ны талбайд Азийн хүчирхэг багуудын нэг болох Австрали улсын шигшээ багтай хийлээ.
Австрали улсын шигшээ багийн охид тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхлүүлэн тоглож, үндсэн цагт 11-0 харьцаатай ялалт байгуулж хэсгийн эхний хожлоо авлаа.
Анх удаагаа Олон улсын тэмцээнд оролцож буй манай 17 хүртэлх насны шигшээ баг охидод энэхүү тоглолт томоохон туршлага болох нь гарцаагүй билээ.
Тус хэсгийн дараагийн тоглолт 04-р сарын 26-нд Тайвань болон Монгол улсын шигшээ багуудын хооронд 15:00 цагаас МХБХ-ны талбайд явагдах болно.
17 хүртэх насны шигшээ багийн охиддоо дараагийн тоглолтод нь амжилт хүсье.
ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ:
04-р сарын 26-нд
Тайвань - Монгол 15:00 цагт
04-р сарын 28-нд
Австрали - Тайвань 15:00 цагт
Сэтгэгдэл ( 0 )