Дөрөвдүгээр сарын 29, 30-нд Улаан-Үд хотноо болох 25 дахь удаагийн “Байкал Опен” тэмцээнд 15 орны 200 бөх оролцохоор болжээ.
Монгол Улсаас 40 бөх, Беларусь 27 бөхтэй оролцох бол Узбекистан, Кыргызстан, Армен, Тажикстан, Азербайжан, Марокко, Энэтхэг, Молдавын тамирчид мөн өрсөлдөнө.
Тус тэмцээний хүндэт зочноор ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимпын аварга Хажимурат Гацалов, дэлхийн хошой аварга Виктор Алексеев, Монголын чөлөөт бөхийн алдартнууд болох З.Ойдов, Б.Болд, О.Пүрэвбаатар нар уригджээ.
Тэмцээний шагналын сан
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхий иванууд, тэмцээнийхээ нэр хүнд, оролцоог өсгөх санаатай юм юм л хийж байх шиг, манай мартагдсан дуулиудын хэрэг гэж уг нь баймааргүй л юм