PWL-4: Б.Болортуяа VS Милана Дадашева

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн өнөөдөр дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотод явагдана. Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн нийт 19 халз барилдаан явагдана.

Манай улсаас нэг тамирчин оролцоно. Эмэгтэй 53-д олимпын хүрэл медальт Б.Болортуяаг Европын АШТ-ий хос хүрэл медальт Милана Дадашеватай барилдана. Барилдааныг 21,00 цагаас эхлэн wrestlingtv.ru сайт шууд дамжуулан үзүүлэх юм. Хоёр тамирчин хэд хэд таарахад манай бөх ялж байсан.
 


PWL-1 тэмцээний шөвгийн наймд таарч барилдаад Б.Болортуяа 8:7 ялсан. Энэ барилдаан тус тэмцээний хамгийн сонирхолтой барилдаан болсон. Харин оросууд энэ барилдаанд Миланаг ялсан гэж үзэж, багагүй маргалдсан. Энэ удаад хоёр бөх тун формтой байгаа. Милана Дадашева Иван Ярыгиний тэмцээнд итгэл төгс түрүүлсэн бол Б.Болортуяа Загребийн чансааны тэмцээнд мөнгө, Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн. Энэ хоёр тэмцээнд хоёуланд нь Японы залуу од Акари Фүжинамид ялагдсан юм.

Эмэгтэй

53 кг. Милана Дадашева (ОХУ) — Бат-Очир Болортуяа (Монгол)

62 кг. Алина Касабиева (ОХУ) — Анастасия Никита (Молдав)

72 кг. Жамиля Бакбергенова (Казахстан) — Ксения Буракова (ОХУ)

Эрэгтэй

61 кг. Тайирбек Жумашбек (Кыргызстан) — Абасгаджи Магомедов (ОХУ)

65 кг. Шамиль Мамедов (ОХУ) — Гаджи Алиев (Азербайжан)

70 кг. Курбан Шираев (ОХУ) — Алиакбар Фазлихалили (Иран)

74 кг. Разамбек Жамалов (ОХУ) — Ильяс Бекбулатов (Узбекистан)

79 кг. Ахмед Усманов (ОХУ) — Болат Сакаев (Казахстан)

86 кг. Арслан Багаев (ОХУ) — Азамат Даулетбеков (Казахстан)

97 кг. Магомед Курбанов (ОХУ) — Батырбек Цакулов (Словак)

Сонгомол

60 кг. Динислам Бамматов (ОХУ) — Жоламан Шаршенбеков (Кыргызстан)

67 кг. Аслан Висаитов (ОХУ) — Луис Альберто Орта Санчез (Куба)

77 кг. Адлет Тюлюбаев (ОХУ) — Санан Сулейманов (Азербайжан)

77 кг. Сергей Степанов (ОХУ) — Малхас Амоян (Армени)

77 кг. Сергей Кутузов (ОХУ) — Айк Мнацаканян (Болгар)

97 кг. Артур Саргсян (ОХУ) — Узур Джузапбеков (Кыргызстан)

130 кг. Сергей Семенов (ОХУ) — Оскар Пино Хиндс (Куба)

Гол барилдаан

Сонгомол

77 кг. Роман Власов (ОХУ) — Акжол Махмудов (Кыргызстан)

Эрэгтэй чөлөөт

57 кг. Заур Угуев (ОХУ) — Зелимхан Абакаров (Албани)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.116) 2023 оны 04 сарын 26

Бөхийн лиг гэж юу байдаг юм бэ, лиг гэдэг чинь багийн спортод байдаг, багийн спортод тохирох систем ш дээ

0  |  0
Зочин(66.181.161.81) 2023 оны 04 сарын 26

Ёоооё. Ямар гоё барилдаан бэ! Үнэхээр гоё. Хэлэх үг алга.

0  |  0
Top