Asian Cup: Монголын шигшээ өнөөдөр Тайваньтай тоглоно

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатарт явагдаж байна.

Монгол улсын шигшээ баг 24-нд эхний тоглолтоо хийж, Австрали улсын багт 0:11 ялагдсан билээ.

Өнөөдөр хоёр дахь тоглолтоо Тайванийн эсрэг хийх гэж байна. Манай багийн дасгалжуулагч Наоко Кавамото гарааны бүрэлдэхүүнээ зарлалаа.

Тоглолт 15:00 цагаас МХБХ-ны талбайд явагдана. Шигшээ багаа ирж, дэмжихийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top