PWL-4: Б.Болортуяа Милана Дадашевад ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотод явагдлаа.

Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн нийт 19 халз барилдаан болсон.

Хамгийн эхэнд эмэгтэй 53-д олимпын хүрэл медальт Б.Болортуяа Европын АШТ-ий хос хүрэл медальт Милана Дадашеватай барилдлаа. Барилдаан эхлээд манай тамирчин илт илүүрхэж, хөлд орж, 2 оноо, дараалж эргүүлээд 4 оноо, нийт 6:0 тэргүүлж эхэллээ.

Гэхдээ хоёрдугаар үед дайралтаа сулруулснаас оноо дараалан алдаж, эхэлсэн. Милана тун бохир барилдаантай, үс зуурдаг, мөргөдөг, алгаддаг бөх байлаа. Цаг дуусахад минут хагас үлдэж байх үед манай бөх 6:4 ялж байсан. Яг энэ үед тун санамсаргүй явдал боллоо. Б.Болортуяа хөлд ороход Милана өвдөглөв үү, эсвэл өөр зүйл болов уу, Болроогийн толгой хагарсан.

Дадашева хүнд байдалд оруулан, хоёр оноо авч байх үед манай бөхийн цус асгарч байлаа. Шүүгч тун хойно цус гарч байгааг анзаарч, барилдааныг зогсоосон. Зогсоох мөчид Болроо ард нь гарч оноо 7:6 болсон. Ингээд толгойг битүү боогоод барилдаан үргэлжилсэн. Оросын баг челленж шидэж, нэг оноог хассанаар 7:8 барилдаан дахин эхэллээ. Давуу байдалтай болсон Дадашева дайрч эхэлсэн. Сүүлийн нэг минутын барилдаан тун ширүүн боллоо. Дагестан бүсгүй шархтай толгойг нь мөргөж, хөндөж, тун бохир барилдлаа. Хамж дайраад 4 оноо, 7:12. Болроо ч мөн хөлд орж, оноо авснаар цаг дуусахад 8:12 орос бүсгүй ялжээ. Манай тал челленж шидсэн ч шүүгч нар оноог 13:14 болгож, Милана энэ удаад яллаа.   

Эмэгтэй

53 кг. Милана Дадашева (ОХУ) — Бат-Очир Болортуяа (Монгол) 14:13

62 кг. Алина Касабиева (ОХУ) — Анастасия Никита (Молдав) 6:0

72 кг. Жамиля Бакбергенова (Казахстан) — Ксения Буракова (ОХУ) 6:5

Эрэгтэй

61 кг. Тайирбек Жумашбек (Кыргызстан) — Абасгаджи Магомедов (ОХУ) 3:6, цэвэр

65 кг. Шамиль Мамедов (ОХУ) — Гаджи Алиев (Азербайжан) 7:2

70 кг. Курбан Шираев (ОХУ) — Алиакбар Фазлихалили (Иран) 6:2

74 кг. Разамбек Жамалов (ОХУ) — Ильяс Бекбулатов (Узбекистан) 9:4, цэвэр

79 кг. Ахмед Усманов (ОХУ) — Болат Сакаев (Казахстан) 7:6

86 кг. Арслан Багаев (ОХУ) — Азамат Даулетбеков (Казахстан) 1:1

97 кг. Магомед Курбанов (ОХУ) — Батырбек Цакулов (Словак) 6:2

Сонгомол

60 кг. Динислам Бамматов (ОХУ) — Жоламан Шаршенбеков (Кыргызстан) 2:7

67 кг. Аслан Висаитов (ОХУ) — Луис Альберто Орта Санчез (Куба) 1:2

77 кг. Адлет Тюлюбаев (ОХУ) — Санан Сулейманов (Азербайжан) 3:3 --+

77 кг. Сергей Степанов (ОХУ) — Малхас Амоян (Армени) 3:0

77 кг. Сергей Кутузов (ОХУ) — Айк Мнацаканян (Болгар) 1:1 --+

97 кг. Артур Саргсян (ОХУ) — Узур Джузапбеков (Кыргызстан) 7:1

130 кг. Сергей Семенов (ОХУ) — Оскар Пино Хиндс (Куба) 3:3 --+

Гол барилдаан

Сонгомол

77 кг. Роман Власов (ОХУ) — Акжол Махмудов (Кыргызстан) 1:1 --+

Эрэгтэй чөлөөт

57 кг. Заур Угуев (ОХУ) — Зелимхан Абакаров (Албани) 3:0

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэдээр зант(150.129.142.225) 2023 оны 04 сарын 30

Энэ бол ялангуяа бөхийн спортод жирийн л үзэгдэл шүү дээ.

0  |  0
Иргэн(66.181.161.173) 2023 оны 04 сарын 30

Новшийн оросууд, казак уулын санаатай үйлдэл байна. Хогийн хэдэн улс цугласан тэмцээнд оролцох хэрэггүй байж дээ...

0  |  0
Монгол(202.55.188.102) 2023 оны 04 сарын 28

Энэ мэдээг монгол хүн бичээгүй байна.

0  |  0
Зочин(122.201.24.242) 2023 оны 04 сарын 30

Хохь нь ш дээ, ивануудыг дагаж далдайвал ийм л юм болно ш дээ

4  |  1
нэргүй(59.153.112.112) 2023 оны 04 сарын 30

зүгээр шт. олимпод барилдахгүй улсын бөхөөс ухамсарын шанаа авахад гэмгүй штээ

0  |  5
Тамирчин(192.82.87.180) 2023 оны 04 сарын 30

Тамирчин хүнд байх асуудал…толгой хагараа л биз … сэтгэл зүй муу бнаа

2  |  5
Зочин(108.81.5.188) 2023 оны 04 сарын 29

Ийм новшин барилдаантай бөх, бас муу шүүгч байдагийг харин эрт мэдэрсэндээ баярла…. Болороод хэлэхэд чамайг цаагуураа нийлээд зодоод байна гэж ойлго….ахиж ингүүлж болохгүй… юундаа даруухан загнаад байгаам… дахиж дайралдахдаа гөлөг болго…

3  |  0
эгэл(192.82.90.222) 2023 оны 04 сарын 29

Дасгалжуулагч багшид - улс төрийн зорилгоор хийгдэж байгаа ийм ач холбогдолгүй тэмцээнд тамирчнаа оролцуулах ямар хэрэг байна аа, Олимп, дэлхийн аварга ойртсон ийм үэд тамирчнаа бэртэл гэмтэл авбал яах вэ гэж боддоггүй юм уу, наад орос бөхчүүд чинь 2024 оны олимпид л лав оролцож чадахгүй-болзлоо бүрэн хангасан.Манайхан Чансаа олгох тэмцээнүүдэд л оролцооч . Тэгээд ч оросуудын шүүлт ямар билээ,Эсвэл үсдүүлж зодуулмаар санагдаад оролцож байгаа юм уу, 2022 онд оросод болсон тэмцээнд манай зарим нь дэвжээн дээрээ нам цохиулаад унасныг бүгд харцгаасан Дасгалжуулагч нараа бодолтой байвал ямар вэ

15  |  0
Эннээс хар..(66.181.161.100) 2023 оны 04 сарын 28

Орсууд дэлхийн шившиг болсон гарууд. Энэ бөхөөс үнэр нь бүр хан хийнэ шүү

5  |  0
Зочин(66.181.161.100) 2023 оны 04 сарын 29

Уг нь бол 14:12-оор Болороо хожсон. Орос Казакууд зэвүүн тоглож байна. Энэ тэмцээн бол олимпын өмнө манай Болороогийн сэтгэл зүйд хүнд цохилт өгөх зохион байгуулалттай хуйвалдаан боллоо. Болороо сэтгэл зүй дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Бууж өгч огт болохгүй. Хогийн Оросууд.

7  |  1
Зочин(66.181.161.100) 2023 оны 04 сарын 28

Уг нь бол Болороо техникээр үнэхээр Олимпын зэрэглэлийн бөх болчихжээ нь харагдаж байна. Няхуур, бодлоготой барилдах хэрэгтэй байна. Оноогоор хэт илүү бахйдаа ганц нэг удаа оноогоо хамгаалж торгуулж цаг авах тактик барилдаандаа оруул.

3  |  0
Зочин(66.181.161.100) 2023 оны 04 сарын 28

Энэ их үзлийн хүүхэн. Хүн биш эмэгчин адгуус. Болороогийн хувьд гараагаа сайхан эхлэх юм. АШТ -д тэр Хасаг хүүхэнд тун бодлогогүйгээс ялагдсан. Монгол хүнд нэг тийм ёсорхуу, тахимдуу, санаа зовних өвчин шахуу хачин зуршил байх юм. Хамаагүй үз л дээ. Тэр хасаг хүүхэн хөлөө гэмтээчлээ гэж янгуучлаад. Тэгэнгүүт Болороогийн анхаарал суларчихсан. Оноогоо хамгаалж байгаад торгуулиад дууёгахад л Болороо 8-4 хавьцаа ялах байсан. Гэтэл 2 удаа цэвэр шидүүлээд дуусаж байгаа юм.

4  |  1
Иргэн(122.201.24.28) 2023 оны 04 сарын 27

Сайн барилдлаа. Хөлөө алдаагүй бол ч

2  |  0
Зүйл (64.119.17.121) 2023 оны 04 сарын 29

ӨӨР ЗҮЙЛ ГЭНЭ ҮҮ, ЗҮЙЛ ГЭДЭГ ҮГ ЭНД ТОХИРОХГҮЙ ЭЭ

3  |  0
МАН(103.212.117.185) 2023 оны 04 сарын 28

Монгол болохоор нь л уур нь хүрээд л зодоо биз. Энэ муу заваан монгол ямааг гээд л зодоод унаналээ. Америк ч юмуу япон бөх бол оросууд яаж ч чадахгүй хүндэтгээд

3  |  1
Top