АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “В” хэсгийн тоглолтууд Улаанбаатарт явагдаж байна.

Монгол улсын шигшээ баг 24-нд эхний тоглолтоо хийж, Австрали улсын багт 0:11 ялагдсан билээ.

Өчигдөр урьдчилсан шатны хэсгийн хоёр дахь тоглолт МХБХ-ны талбайд явагдлаа.

Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн охид Тайваний багтай тоглож, 3-0 харьцаатай хожигдон, тэмцээнээ өндөрлүүллээ.

Манай охидын шигшээ багийг ирэх наймдугаар сард Монгол улсад болох Зүүн Азийн Залуучуудын наадам хүлээж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )