Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөнө. Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм.
ДАШТ-ий хүчтэй өрсөлдөгчдийн нэг Казахстаны баг тангараг өргөлөө.
Шигшээ багийн ахлагч Асланбек Шымбергенов “Бүгдэд ассаламалейкум! Ташкентэд бид эх орныхоо нэр хүндийг өргөн мандуулна. Үүний тулд бүх хүч чадлаа дайчилна” гэж хэллээ.
Харин шигшээ багийн ахлах дасгалжуулагч Мырзагали Айтжанов “2023 он гарснаас хойш бид бүтэн дөрвөн сарын турш бүх тамирчдын ур чадвар, түвшинг шалгаж дууслаа. Ингээд бид ДАШТ-д оролцох багаа сонгосон. Гэхдээ бэлтгэл дуусаагүй байна. 29-нд Узбекистанд очно. Дэлхийн аваргад зүгээр нэг оролцох биш улс эх орноо баярлуулахын тулд хичээнэ. Бидэнд ялах бүх нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн. Өөрсдөө хичээх л үлдлээ” гэж ярьсан байна.
Казахстаны шигшээ баг
48 кг: Санжар Ташкенбай
51 кг: Сакен Бибосынов
54 кг: Махмуд Сабырхан
57 кг: Серик Темиржанов
60 кг: Талгат Сырымбетов
63,5 кг: Санатали Тольтаев
67 кг: Дулат Бекбауов
71 кг: Асланбек Шымбергенов
75 кг: Нурканат Райыс
80 кг: Нурбек Оралбай
86 кг: Сагындык Тогамбай
92 кг: Айбек Оралбай
+ 92 кг: Камшыбек Конкабаев
Сэтгэгдэл ( 1 )
Хэт сүржигнэж байж пиар, бэлтгэл энэ тэр нь цөмөрчих вий дээ, сэтгэл зүй тааруухан гарууд бол тангарага өргүүлээд, амжилт нэхээд ирэхээр дарамтад ороод тоглолт нь гарахгүй болчихно доо