Боксын ДАШТ: Софьян Умиатай Францын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. АНУ, Их Британи тэргүүтэй арван орон бойкот зарлаж, оролцохгүй болсон ч нийт 104 орон мэдүүлгээ илгээгээд байгаа.

Боксын хүчирхэг гүрнүүдийн нэг Францын шигшээ баг ДАШТ-ий бүрэлдэхүүнээ зарлалаа. Тэд 11 жинд өрсөлдөх юм.

Биллаль Беннама (51 кг),

Ибраим Букедем (54 кг),

Рияд Лабиди (57 кг),

Софьян Умиа (60 кг),

Лунес Амрауи (63,5 кг),

Макан Траоре (71 кг),

Морено Фендеро (75 кг),

Матье Бодерлик (80 кг),

Гаэтан Нтамбве (86 кг),

Сохеб Буафия (92 кг),

Жамили Абуду (+92 кг).

Францын шигшээ багийн онцлох тамирчин бол 2016 оны олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Софьян Умиа. Мөн Риогийн олимпын хүрэл медальт Матье Бодерлик, дэлхийн хос хүрэл медальт Биллаль Беннама нарыг дурдаж болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(66.181.189.196) 2023 оны 04 сарын 29

Ажнай Батэрдэнэ 100000$ өгсөны хүчинд Оки маань хүрэл медаль авсан энэ бол үнэн казакстаны шүүгч хүртэл ярьж байсан

0  |  0
Z(103.229.121.217) 2023 оны 04 сарын 27

Ma Otgondalai ene hamart zondoo zoduulsandaa tegsnee oorigoo ylsan luivardchlaa edr unen onigootoi

0  |  0
Top