БНСУ-ын Волейболын холбооноос энэ жил анх удаагаа Азийн тамирчдын дунд сонгон шалгаруулалт зохион байгууллаа.
Чежү арлын Халла цэнгэлдэхэд болсон тус шалгаруулалтад Ази тивийн 24 тоглогч оролцсон бөгөөд Өмнөд Солонгосын 7 баг гурав хоногийн тест шалгалтаар тамирчдаа сонгож авлаа.
Тайваниас 8, Монгол, Филиппинээс тус бүр 4, Японоос 3, Индонезийн 2, Хонконг, Тайланд, Малазийн тус бүр нэг волейболчин өрсөлдсөн юм.
Драфтын эхний сонголтоор “Samsung Bluefangs” баг Ж.Энх-Эрдэнэ, 4 дэх сонголтоор “Ansan Okman” баг Б. Баярсайханыг сонгож авсан байна.
“Samsung Bluefangs” баг шинэ тоглогчоо Эдди, тавтай морил" хэмээн угтаж авчээ.
Манай хоёр тамирчин БНСУ-ын Сунгюнкван, Инха их сургуулиудад суралцаж байсан юм. Мөн тус шалгаруулалтад манай Б.Батсуурь, Т.Хангал нар оролцжээ.
Драфтын эхний 7 тамирчин жилд 100 мянган ам.долларын гэрээ байгуулна.
Сэтгэгдэл ( 1 )
solongos changa daa joohon aldaa gargahad l asuudal uusne