NBA: Бостон Дорно бүсийн хагас шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

Өнөөдөр өглөө Атлантад НБА лигийн плей-оффын 1/4 финалын цувралын зургаа дахь тоглолт боллоо. Бостон Селтикс баг Атланта Хоуксийг талбай дээр нь 128:120 ялж, Дорно бүсийн хагас шигшээд шалгарлаа.

Бостоноос Жейсон Тейтум 30 оноо, 14 самбараар дабл-дабл толилуулсан бол Жейлен Браун 32 оноо авчээ. Талбайн эздээс Трей Янг 30 оноо, 10 дамжуулалтаар сүүлийн тоглолтоо өндөрлүүллээ.

Атланта – Бостон 120:128 (34:35, 33:33, 33:30, 20:30)

State Farm Arena

Атланта - Янг (30 + 10 дам), Хантер (20), Коллинз (16), Мюррэй (14 + 7 сам + 11 дам), Капела (10 + 10 сам) – гараа; Богданович (12), Бей (7), Оконгву (6 + 11 сам), Жонсон (5).

Бостон - Браун (32), Тейтум (30 + 14 сам + 7 дам), Смарт (22), Хорфорд (10 + 12 сам), Уайт (7) – гараа; Брогдон (17), Р. Уильямс (4), Г. Уильямс (3), Хаузер (3), Притчард (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top