Боксын ДАШТ: Арменийн шигшээ баг

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Арменийн боксын холбооноос ДАШТ-ий багаа зарлалаа. Тэд 11 жинд өрсөлдөнө.

Барегам Арутюнян (48 кг),

Рудольф Гарбоян (51 кг),

Руслан Асликян (54 кг),

Артур Базеян (57 кг),

Артур Казарян (60 кг),

Оганес Бачков (63,5 кг),

Гурген Мадоян (67 кг),

Амбарцум Акопян (80 кг),

Рафаэль Оганесян (86 кг),

Нарек Манасян (92 кг),

Давид Чалоян (+92 кг).

Арменийн багийн гол од нь 2020 оны олимпын хүрэл медальт, дАШТ-ий гурван хүрэл медальтай мира (2017, 2019, 2021), Европын хошой аварга (2017, 2022), Европын наадмын аварга (2019) Оганес Бачков юм. Мөн хүнд жингийн дэлхийн мөнгөн медальт Давид Чалоян иржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.74) 2023 оны 04 сарын 28

Энгийн спорт сонирхогч энэ жагсаалтыг сонирхох уу, боксод нилээн гүнзгий орсон хүн л сонирхох байх, гэхдээ тэдний мэдээлэл авах суваг нь арай өөр илүү мэргэжлийн талдаа байх оо

0  |  0
Top