Энэ сарын 7-14-нд Катарын Дохад жүдо бөхийн ДАШТ болно. Олон улсын жүдо бөхийн холбооноос тус тэмцээнд ОХУ, Беларусын тамирчдыг IJF холбооны нэрийн дор туг далбаагүй оролцохыг зөвшөөрчээ.
Тус холбооны албан ёсны мэдэгдэлд “IJF холбоо нь жүдо бөхийг дэлхий дахинд энх тайван, эв найрамдал, нөхөрлөл, хүний эрхийг хамгаалах чухал хэрэгсэл хэмээн үзэж, жүдо бөхийг хамгаалах, хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Бид халдлага, харгислал, ялгаварлан гадуурхах явдал, дайн дажин, хүний амь насыг хөнөөхийн эсрэг тууштай тэмцдэг. Бид хүн болгон яс үндэс, хүйс, шүтдэг шашин шүтлэгээс үл хамааран спортоор хичээллэх эрхтэй гэдэгт хатуу итгэдэг. Бид Парисын олимпын эрх авахын төлөө зүтгэж байгаа бүх тамирчидтай хамт 2023 оны жүдо бөхийн ДАШТ дээр жүдо бөхийн үнэт зүйлсийг алдаршуулан харуулж чадна гэж итгэж байна. Спорт бол эвлэрэн найрамдах, яриа хэлэлцээ хийх гол гүүр юм” гэж дурджээ.
Энэ шийдвэрийн үр дагавар удахгүй гарах нь нь ойлгомжтой. Учир нь Украины Засгийн газраас тамирчдаа ОХУ, Беларусын тамирчдын оролцож байгаа тэмцээнд очихыг хориглосон байгаа. Тэд ДАШТ-д очихгүй юу? Эсвэл орос тамирчинтай таарахаараа барилдахгүй юу?
ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ баг
Эрэгтэй
66 кг - Яго Абуладзе
73 кг - Махмадбек Махмадбеков
90 кг - Михаил Игольников, Мансур Лорсанов
100 кг - Арман Адамян, Нияз Ильясов
+100 кг - Инал Тасоев, Тамерлан Башаев
Эмэгтэй
48 кг - Сабина Гилязова
52 кг - Алеся Кузнецова, Анастасия Поликарпова
57 кг - Дарья Курбонмамадова, Ксения Галицкая
63 кг - Камила Бадурова
70 кг - Мадина Таймазова
78 кг - Александра Бабинцева
+78 кг - Дарья Владимирова
Сэтгэгдэл ( 4 )
Маш зөв шийдвэр бна. Бөхчүүд нь буруугүй шүү амжилт хүсье
нахуй...бел.....ть
bohiin holboo bol nowsh
Зөв дөө