ОУОХ-ноос Орос, Беларусын тамирчдыг тодорхой болзол, нөхцөлийн дагуу олон улсын тэмцээнд оролцуулахыг спорт холбоодод зөвшөөрсөн. Энэ шийдвэрийн дагуу орос бөхчүүд жүдо бөхийн ДАШТ-д туг далбаагүй ч оролцож чадах болсон юм.
Тэгвэл ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг ирэх есдүгээр сарын 16-24-нд Сербид болох сонгомол, чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон байна. Мэдээж сүлд дуулал, туг далбаагүй ч гэсэн дэлхийн хүчирхэг гүрэн дэвжээндээ эргэн ирлээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны эх сурвалжийн мэдээлснээр Оросын бөхчүүд бэлтгэлдээ гарсан, зохион байгуулагчид орос тамирчдыг хүлээн авахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Бид бөхчүүдээ ОУОХ-ны ямар нэг хязгаарлалтгүйгээр олон улсын тэмцээнд оруулахаар ДБНХ-той хэлэлцээр хийж байгаа. Бүх шийдвэрийг ДБНХ, ОУОХ ч биш улс төрчид гаргаад байгааг бүгд ойлгож байгаа. Хүнийг хаана алба хаадгаар нь гадуурхан, шахаж болохгүй” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
No Russian. I hate russ. Muusai hulmasnuud.
Новшийн янкууд тэгээд алуурчин биш үү...
Дэлхийн хүчирхэг гүрэн биш Дэлхий хүчирхийлэгч алуурчин гүрэн гэвэл таарна