Олон улсын жүдо бөхийн холбооноос Оросын тамирчдыг долоо хоногийн дараа Катарын Дохад эхлэх жүдо бөхийн ДАШТ-д оролцуулах шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрийг Украин улс эрс эсэргүүцэж, дэлхийн аваргын тэмцээнд шигшээ баг тамирчдаа илгээхгүй гэж мэдэгдлээ.
Украины багийн ахлах дасгалжуулагч Виталий Дуброва “IJF холбооны сайтаас мэдүүлэг өгөх сүүлийн өдөр оросуудыг бүртгэснийг олж мэдлээ. Бид эрүүл ухаан ялан дийлнэ гэж найдаж байсан. Харамсалтай нь орос рубль эрүүл ухааныг дийлчихлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос “Энх тайвны гүүр” гэх зэрэг уламжлалт хэдэн үгээ хэлээд дараа нь олимпын эрхийн тэмцээнд бүх тамирчин эрх тэгш өрсөлдөх ёстой гэж мэдэгдлээ. Ингээд орос тамирчдын мэдүүлэг гарч ирснээ орой нь Беларусын тамирчдыг нэмж бүртгэсэн. Тивийн аваргад чансааны эхний 100-д багтдаг тамирчид оролцдог дүрэмтэй. Харин дэлхийн чансааны 175, 215-д бичигддэг беларусь тамирчдыг ч нэмжээ. Оросын шигшээ баг нь бараг бүгд хүчний байгууллагад алба хаадаг цэргийн албан хаагчид байна. Тэднийг хаана харьяалагддаг эсэхийг хэн ч шалгаагүй байна. Бид оролцохгүй” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Орохгүй л бна биз, амар тайван тэмцээн болох нь дээ
дэлхий украйнаар дутахгүй дээ
Орохгүй л байна биз дээ. Эрхэлчих юм байна л даа.
Тамирчид тэмцээн уралдаандаа оролцож байх нь зүйтэй л баймаар юм. Цаг хугацаа хүч хөдөлмөр хайран шүү дээ
Орос ялна
Фашист бандёрууд зайл. Та нар хэн ч биш
Больж үз,хүмүүсийг хүйс тэмтэрэхийн зэрэгцээ ,бас спортийн эв нэгдлийн төлөө тэмцээнд оролцоно? Фашист оросууд зайл
спортыг улс төржүүлсэн Америк үзлийг Украйн дагаж байна
ОРОЛЦОХГҮЙ БОЛ САЙН Л БАЙНА. ОРОС ЯЛНАА