Хойд Америкийн НБА лигийн Дорно бүсийн хагас шигшээ эхний тоглолт өнөөдөр өглөө болж, Бостон Селтикс баг Филадельфи Сиксерсийг “Ти-Ди Гарден” ордондоо хүлээн авлаа. Зочин багийн лидер Жеймс Харден цаг дуусахаас 9 секундийн өмнө холоос оновчтой шидэж, багтаа ялалт авчирлаа.
Сиксерсийн ялалтад Харден 45 оноогоор хамгийн их хувь нэмэр оруулсан бол Бостоны Жейсон Тейтум 39 оноо, 11 самбараар дабл-дабл хийжээ. Филадельфи багийн Пи Жей Такер сүүлийн хагаст Бостоны довтлогч Жейсон Тейтумын эмзэг газар нь цохиж, санаатай алдаа үйлджээ.
Бостон – Филадельфи 115:119 (38:31, 28:32, 21:24, 28:32)
TD Garden
Бостон - Тейтум (39 + 11 сам), Браун (23), Смарт (12 + 7 дам), Хорфорд (11), Уайт (4) – гараа; Брогдон (20), Р. Уильямс (6 + 7 сам), Г. Уильямс (0), Хаузер (0).
Филадельфи - Харден (45 + 6 дам), Макси (26), Харрис (18), Рид (10 + 13 сам), Такер (0) – гараа; Мелтон (17), Ньянг (3), Макдэниэлс (0).
Филадельфи баг цувралд 1-0 тэргүүлж байна. Дараагийн тоглолт энэ сарын 4-нд Бостон хотод болно.
Сэтгэгдэл ( 1 )
Спортын сэтгүүлчээ хал юу бичиж байгаагаа мэдэж байгаанмуу мал юмуу эсвэл