NBA: Денвер Финиксийг 2-0 ялж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Хойд Америкийн НБА лигийн Өрнө бүсийн хагас шигшээ хоёр дахь тоглолт явагдаж, Денвер талбай дээрээ Финиксийг 97:87 яллаа. Талбайн эздээс Йокич 39 оноо, 16 самбар авсан бол хамгаалагч Жамал Маррей аравхан оноотой тоглолтыг дуусгав. Финиксийн Кевин Дюрант 24 оноо авсан нь тааруухан үзүүлэлт байлаа. Тэр 27 шидэлтээс арвыг нь алджээ.

Финиксийн Крис Пол өнөөдөр гэмтэл авсан. 37 настай ахмад тоглогч дараагийн тоглолтод оролцохгүй байх магадлал өндөр байна.

Денвер – Финикс 97:87 (18:21, 22:21, 30:31, 27:14)

Ball Arena

Денвер - Йокич (39 + 16 сам), Гордон (16), Колдуэлл-Поуп (14), Ж.Мюррэй (10 + 8 дам), Портер (5) – гараа; Б. Браун (9), Грин (2), К. Браун (2).

Финикс - Букер (35 + 6 дам), Дюрант (24 + 8 сам), Эйтон (14 + 8 сам), Пол (8 + 6 дам), Окоги (2) – гараа; Бийомбо (2), Пэйн (2), Лэндейл (0), Д. Ли (0), Уэйнрайт (0), Крэйг (0).

Денвер цувралд 2-0 тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top