ДОРНОД: Ой хээрийн түймрийг унтраахаар 193 хүн ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга гоожуурын худаг гэх газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120км-т, сумын төвөөс зүүн зүгт 70км-т/ өчигдөр (2023.05.01) гарсан хээрийн түймэр Гурванзагал, Чулуунхороот сумдыг хамарчээ. Галыг унтаараахаар нийт 193 хүн, 27 автомашинтай ажиллаж байна.

Аймгийн Онцгой комисс нөхцөл байдлыг харгалзан өнөөдөр (2023.05.02) хуралдаж, дараах шийдвэрүүд гарлаа.

1. Чойбалсан, Чулуунхороот сумдад БОЭТ-өөс эмч нарын 2 бүлэг гарч ажиллан, тухайн сумдын ЭМТ-д эмчлүүлж байгаа түлэгдсэн албан хаагчид, иргэдийг Улаанбаатар хот болон Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд татан авч, эмчилгээ, үйлчилгээг шуурхай зохион байгуулах,

2. Чулуунхороот, Чойбалсан сумдад хариу арга хэмжээ авах шуурхай 2 бүлгийг томилж ажиллуулах,

3. Түймрийн нөөлөгт өртсөн малчдын нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,

4. Түймэрт өртсөн 20 гаруй өрхийн гэр, сууцны асуудлыг Улсын Онцгой комисст уламжлах,

5. Ой, хээрийн түймрийн нэн эрсдэлтэй бүс нутаг болох ОХУ-тай хил дагуу Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байнгын эргүүл, жижүүрийг томилгоожуулж ажиллах,

6. Түймэрт өртсөн Чойбалсан суманд 10 сая төгрөг, Гурванзагал, Чулуунхороот сумдад тус тус 3 сая төгрөгийн дэмжлэгийг аймгийн Засаг даргын нөөцийн хөрөнгөөс гаргах шийдвэр багтжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.139.215) 2023 оны 05 сарын 09

Ontsgoigiin mundag zaluustaa Amjilt husie! Ta nar minEr Zorigiin gaihamshigiig buteej hund hetsuu buhentei temtsej yabaa bilee.Zarim tamhichid min tamhini ishee buren untaraah,i galaa zaabal oir baugaa shalbaag usand ch bolob untaraaj baigaarai??!!.Shirheg tamhi tani uushigt dausan bolohoos gadna Uls eh orond min haa saigui gai abchirch bn gedgiig hatuu oilgoosoi!!!! Karmaanii mungund chin garlaga shdee ” tamhi ,shudenz”

0  |  0
polkmn(160.152.96.35) 2023 оны 05 сарын 02

Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу.\n\n Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсон бөгөөд одоо бол би сайн ажиллаж байна. компани зээл авах. барьцаа хөрөнгөгүй, зээлийн шалгалтгүй,

0  |  0
Top