IJF: Дайныг дэмжсэн орос жүдочдыг ДАШТ-ээс хассан

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Олон улсын жүдо бөхийн холбооноос ОХУ, Беларусын тамирчдыг энэ сарын 7-нд эхлэх ДАШТ-д оролцуулах шийдвэр гаргасан нь жүдо бөхийн ертөнцөд нэлээд маргаан тариад байна. Тус холбоог оросуудтай гүнзгий холбоотой, ивээн тэтгүүлдэг гэх зэрэг шүүмж гараад байгаа юм. Мөн ОУОХ-ны “Дайныг дэмжсэн, хүчний байгууллагад алба хаадгаас бусад тамирчдыг олон улсын тэмцээнд оруулж болно” гэсэн зааврыг зөрчлөө гэж шүүмжилсэн.

IJF холбооноос үүнд хариу өгч, “ДАШТ-д зөвхөн ОХУ-ын шигшээ багийн бэлтгэлийн төвд харьяалагддаг жүдочид болон дайны ажиллагааг дэмжээгүй нь нотлогдсон тамирчдыг оруулсан. Мэдүүлгээс дайныг дэмжсэн нь батлагдсан найман тамирчныг хассан. Бид бүх тамирчдын олон нийтийн сүлжээг ч хянан шалгасан” гэж мэдэгдлээ.

ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ баг

Эрэгтэй: Абрек Нагучев, Яго Абуладзе (66 кг), Махмадбек Махмадбеков (73 кг), Михаил Игольников, Мансур Лорсанов (90 кг), Нияз Ильясов, Арман Адамян (100 кг), Тамерлан Башаев, Инал Тасоев (+100 кг).

Эмэгтэй: Сабина Гилязова (48 кг), Алеся Кузнецова, Анастасия Поликарпова (52 кг), Дарья Курбонмамадова, Ксения Галицкая (57 кг), Камила Бадурова (63 кг), Мадина Таймазова (70 кг), Александра Бабинцева (78 кг), Дарья Владимирова (+78 кг).

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.186) 2023 оны 05 сарын 06

Жудо, челеет, боксын дэлхийн холбоод оросын менгеер амьдардаг нь унэн байх аа, оросын менге байхгуй бол эд оршин тогтноход хэцуу л дээ, еерее еерийгее аваад явчих хэмжээний узэгч, сонирхогчтой дэлхийн хэмжээний спортууд бол биш л дээ, хеерхийс

0  |  0
ЗОЧИН(64.119.16.54) 2023 оны 05 сарын 05

ОРОСУУД ЖУДОГИЙН ХОЛБОО , СОНИРХОГЧДЫН БОКСЫН ХОЛБООГ ДАЛДУУР САНХҮҮЖҮҮЛДЭГ НЬ НЭГЭНТЭЭ ИЛ БОЛСОН ЗҮЙЛ !!!

0  |  0
нэр(66.181.181.120) 2023 оны 05 сарын 05

сайхан далим гарч.гадуурхах юм аа

1  |  0
zochin (66.181.161.60) 2023 оны 05 сарын 05

amerikid oligtoi jidochin baidgiin muu tiim uchraas orosuudiig havchij bgaa yum

5  |  1
Бат(91.166.54.44) 2023 оны 05 сарын 05

Цэвэр орос байгаа юм уу.дан бага ястан

0  |  0
зочин(66.181.185.128) 2023 оны 05 сарын 06

спорт бол дайн биш нато бол дайн

15  |  6
Зочин (59.153.112.236) 2023 оны 05 сарын 05

Ардчилал гэж байхгүй гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулаад л байна.

4  |  3
зочин(66.181.176.85) 2023 оны 05 сарын 06

ардчилал нэртэй анархист нацист НАТО, хөгшин ЕВРОП та нарын үе мөхөж буй шүү

10  |  7
Иргэн(66.181.167.59) 2023 оны 05 сарын 04

Энэ хэд нь Пүүгийг дэмжсэнгүй гээд дарамтлуулах вий дээ

0  |  0
Зочин(150.129.143.241) 2023 оны 05 сарын 05

Ардчилсан хүний эрх гэж сайхан ярьдаг ч энэ дэлхийн бүх үйл явдал Америкийн хүсэл сонирхлоор явагдаж байгаа. Украйн гэдэг золиос эдэнд ганц л зорилго бий тэр нь орос улсыг устгах газрын хөрснөөс арчих . Манай ашиг сонирхлыг сөрвөл яадгийг олон улсад үзүүлсэн одоо бүр томоор бид энэ дэлхийн эзэн гэдгээ батлах гэж хүний гараар могой бариулж байгаа нь энэ. Үнэхээр ардчилал хүний эрхийн төлөө тэмцдэг байсан юм бол 2000 аад оноос эхлээд орос хэлтнүүдийг хавчин гадуурхаж устгаж байхад яагаад дуугараагүй юм. Хэн бэ гэдгийг ганц энэ л хэлж байгаа бус уу

13  |  9
Хүн(64.119.22.7) 2023 оны 05 сарын 05

Арай хэт гадуурхаж байна даа . АНУ тэргүүнтэй улс бусдыг түрэмгийлж болдог жишээлвэл дэлхийн 2-р дайны үед японы хотуудад шууд атомын бөмбөг хаяж , энгийн иргэдийг алж хядсан , тусгаар улс иракруу дайрч ерөнхийлөгчийг нь хүртэл устгасан гээд их зүйл бий .

8  |  5
Зөнч(64.119.23.105) 2023 оны 05 сарын 05

Цэргийнхэн:ахлагч,офицэрүүд орж байгаа юм байна.,одоо тэмцээн дээрээ Z буюу зомби гэж орилох байлгүй.Аягүй бол бүгд лантуутай байгаа

6  |  2
Бүгд тэгш эрхтэй(64.119.31.25) 2023 оны 05 сарын 05

Энэ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхалт мөн үү.

8  |  0
Эрд(202.126.89.37) 2023 оны 05 сарын 05

Бүгд нүүрээ нуусан алан хядагч нар ш дээ

5  |  6
Top