Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны бааз”-ын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг өнөөдрөөс эхлүүллээ.
Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт болоод урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйгээр ханган ажиллах юм.
Ой, хээрийн гал түймэр гарах хуурайшилт бүхий цаг хугацаа эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа тус хяналт, шалгалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )