Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Барилга, хот байгуулалтын яамны байранд гал гарчээ.
Тодруулбал, 11:00 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Засгийн газрын 12 дугаар байранд гал гарлаа” гэх дуудлага ирсний дагуу шалгахад тус яамны 403 тоот өрөөнд гал гарсан байжээ.
Урьдчилсан байдлаар галын шалтгааныг цахилгааны гэмтлээс үүдэж гарсан гэж дүгнэсэн бөгөөд хэргийн газраас эд мөрийн баримтаар шатсан утас, ханын залгуур зэргийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )