Ичиножёо зодог тайлахаар болжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Монголын сүмоч, “Үлэмж биет” Ичиножёо А.Ичинноров гэнэт зодог тайлах болсон мэдээ Зуны тэмцээний өмнө гарч, сүмо сонирхогчдыг шоконд орууллаа.

Манай бөх өнөөдөр Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгөх гэнэ.

Ичиножёо өнгөрсөн Хаврын тэмцээнд 14 давж, жюүрёод түрүүлсэн. Ирэх тэмцээнд дээд зиндаанд барилдахаар банцүкэ ахиулаад байсан юм.
 

Яагаад Ичиножёо зодог тайлах болов? Албан ёсны эх сурвалжаас үзвэл нурууны архаг өвчний улмаас барилдах боломжгүй болсон гэнэ. Тэгвэл эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байгаад буцаад барилдаж болно. Ямар ч гэсэн түүнийг ийм гэнэт зодог тайлахад хүргэсэн өөр шалтгаан байгаа нь ойлгомжтой. Өнгөрсөн жилээс ояката багштайгаа тааруу харилцаатай, багшийнхаа эхнэрт гар хүрсэн гэх зэрэг мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Энэ жил Ичиножёог хөл хорионы үед дэглэм зөрчсөн хэргээр барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн билээ.

Ичиножёо Японы иргэншил авсан ч оякатагийн лиценз байхгүй тул Сүмо бөхийн холбоонд үлдэхгүй.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
adiya(202.21.107.30) 2023 оны 05 сарын 05

manai hed gej bhguiee ,bugd samuurai undesten bolj smuursan , manaih deedchuudees ehleed mungund durtai bolhoor tedniig dagaj nyluurdag ym , ter baatar , gaviyat gedeg bol bugd mungund y vsan shuu

0  |  0
Zeelgui hun(202.9.40.82) 2023 оны 05 сарын 04

Zindaa buurna gedeg hol yvku er ni hetsuu bolsiin bishu. Neg l ih hardsan humuus. Hen ene balai buhuur barildaj nugasaa taslii gej bodoj bdiin zunduu l barildlaa bolooshd. Ene hund jintei humuus nugas tas shaah blguu. Hunii shiidveriig hundelj suraach

0  |  0
Олохонууд. Ж . Самбаллхүндэв.(103.140.11.133) 2023 оны 05 сарын 05

Яах гэж эх орноо муулж байдаг юм бэ? Бид тэнгэр заяат ард түмэн.

1  |  0
Tumu(97.120.2.109) 2023 оны 05 сарын 05

Монголчууд хүний нутагт босс эх орондоо бол боол босгоны шороо шүү. Үнэндээ.

1  |  0
ууу(202.5.198.43) 2023 оны 05 сарын 04

эх орондоо ирвэл боолоос доор улны боол болно, тэндээ амьдарсан нь дээр дээ\n

0  |  0
Н(192.82.89.119) 2023 оны 05 сарын 06

Нэг шалтгаан бжл дээ..манай хэдийг ээлжээр дарамтлаад бгаа юмуу

5  |  0
Лосол(64.119.22.223) 2023 оны 05 сарын 04

Хүний нутагт боол шиг амьдарч бхаар эх орондоо ирсэн нь дээр байхдаа энэ хүмүүс зөвүүн шүү

1  |  2
зочин(103.212.118.236) 2023 оны 05 сарын 04

тэнэг

1  |  0
Top