ОУОХ, ДБНХ-ноос Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Чөлөөт бөхийн олимпын хошой аварга Абдулрашид Садулаев энэ талаар сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ.
Абдулрашид Садулаев “Хоёр дахь олимпын наадмынхаа дараа би зодог тайлахаар бодож байлаа. Тэгээд чөлөөт бөхийн түүхэн дэх өөрийн байраа хартал долоо, наймдугаар байрт байх юм. Би олимпын хошой, дэлхийн 5, Европын 5 удаагийн аварга. Харин түүхэн дэх хамгийн олон шагналтай бөх болох Александр Медведь олимпын 3, дэлхийн 7, Европын 4 алтан медальтай. Хоёрт бичигддэг Бувайсар Сайтиев олимпын 3, дэлхийн 6, Европын 6 алттай. Энэ бүхнийг хараад зодог тайлах болоогүй гэдгээ ухаарсан. 2021 онд олимп дуусаад сарын дараа би ДАШТ-д оролцож байсан. Гурван жилийн дараа Парисын олимптой. Парис олимп болтол хоёр Европын АШТ, хоёр ДАШТ болно. Хэрэв би энэ бүх тэмцээнд түрүүлчихвэл түүхэнд хамгийн олон алтан медальтай бөх болох юм. Энэ бүхэн надад барилдах, түрүүлэхийн төлөө хичээх хүсэл төрүүлж байгаа. Нутагтаа зугаалаад явж байхад тааралдсан эмээ өвөө, хүүхдүүд хүртэл гурав дахь олимпдоо түрүүлэх хэрэгтэй гэж хэлдэг. Харамсалтай нь сүүлийн үеийн нөхцөл байдлаас болоод манай багийг 2 тивийн аваргын тэмцээн, нэг ДАШТ алгаслаа. Энэ жил оруулна гэж найдаж байна. Миний хувьд байнгын бэлтгэлтэй байгаа. Олимпын наадамдаа бэлтгэнэ дээ” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )