Тамира Менса-Сток мэргэжлийн бөх боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Токио олимпын аварга Тамира Менса-Сток (68 кг) Америкийн мэргэжлийн бөхийн WWE промоушентой гэрээ байгууллаа. Өнгөрсөн жилийн есдүгээр сард тэрээр Сербид дэлхийн аварга болж байсан билээ.

Менса-Сток эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд олимпын аварга болсон анхны өнгөт арьст тамирчин.

Тамира “Би олимпын бөхөд чадах бүхнээ хийсэн. Надад олимпын алтан медаль байна. 15 жил барилдлаа, дэлхийн зөндөө медаль авлаа. Эргэн харахад харамсахааргүй амжилт үзүүлжээ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Токио олимпын бас нэгэн америк аварга Гейбл Стивсон 2021 онд мөн WWE промоушентой гэрээ байгуулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top