Тамавашид өгсөн хүүгийнх нь бэлэг

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Өнөөдөр Японд Хүүхдийн баярын өдөр болж байна. Энэ баярыг тохиолдуулан, Никкан спортс сонины газраас алдартай тамирчдын хүүхдүүдэд хайртай аав, ээжийгээ зураач гэсэн хүсэлт тавьжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргилын ууган хүү, 7 настай Тэлмүүн аавыгаа ийнхүү урлажээ.

Тамаваши “Үнэхээр үнэтэй сайхан бэлэг байна. Өмнө нь дандаа л ээжийгээ зураад байдаг байсан юм. Анх удаа намайг зурлаа. Аавыгаа хоёр удаа дээд зиндаанд түрүүлсэн гэдгийг мэдэж байгаад нь баяртай байна. Гэрт байдаг Түрүү бөхийн цомын хуулбарыг харж байгаад зурж байсан юм. Намайг “Ууртай болон барилдах үедээ духан дээр нь 3 үрчлээс, инээж баярлахаар 2 үрчлээс гардаг” гэж хэлдэг болохоор энэ зураг инээж байгаа зураг минь байна. 3 настай дараах хүү минь тэмцээнд түрүүлэх гэж ойлгохгүй байгаа байгаа болохоор 3 дахь түрүүгээ авах гэж хичээх болно”   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top