Румынчууд Унгарыг Монгол гэж нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

Румыний хөлбөмбөгийн фэнүүд сүүлийн үед тоглолт дээр Унгарын эсрэг зурагт хуудас олноор гаргадаг болоод байгаа. Румын, Унгар улсууд хөрш орнууд. Эрт үеэс газар нутгийн маргаантай, нэг нэгэндээ дургүй ард түмэн. Румынчууд Унгарыг хатгах, доош хийх боломжийг алддаггүй.

Саяхан болсон нэгэн тоглолт дээр тэд Монголын газрын зургийг гаргаж, “Унгарын түүхэн эх орон нь Монгол” гэж бичсэн байлаа.

Ингэснээрээ тэд унгарууд Румынтай газар нутгийн маргаан хийх эрх байхгүй гэдгийг харуулж байгаа гэнэ. Мөн ОХУ, Украины дайн дээр ч хоёр орны байр суурь зөрчилдөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(192.82.68.95) 2023 оны 05 сарын 15

цыганууд насан туршдаа Унгаруудын өлмий дор байсан гуйлгачингууд

1  |  0
Mongol(64.119.25.50) 2023 оны 05 сарын 12

Hurshuud bie biedee durgui baidag. Gaihah zuil alga. Harin bid enend n yamar hamaa bainaa

0  |  0
Enkhtaivan Manlai(66.181.187.25) 2023 оны 05 сарын 12

Цагийн уртад мажаруудын хэл яриа, ахуй соёл өөрчлөгдсөн ч сэтгэлгээ, аливаад хандах хандлага монголчуудтай олон талаараа ижил төстэй байж мэднэ. Солонгосчууд ч мөн тийм шинж байдлыг илэрхийлдэг. Энэ хоёр улсын адил төстэй хэлбэр нь монгол иргэдтэй удамын холбоо үүсгэн гэр бүл болох үйл явц дээр тод томруун харагддаг. Гадаад байдал, хөгжлийн түвшин, амьдралын чанарын ялгаа нь удмын холбоонд үзүүлэх нөлөөлөл багатай байна гэсэн үг. Судлах сэдвийн нэг.

0  |  0
Тэхдээ(66.181.161.122) 2023 оны 05 сарын 11

Гэхдээ умард хүннү одоогийн унгарын нутагт очиход мэдээж тэнд хоосон байгаагүй тухайн газрын эзэн хүмүүс байсан хүннүчүүд очиж нийлж хүчирхэгжсэн гэж бодож байна румынчууд далим гаргаж байгаа байх тэгээд ч сүүлд австри-унгарын хаант улсын хүчирхэг үед газар нутгийн маргаан ихссэн байх өөрсдөө ч оттаманы хаант улсын мэдэлд байсан дракулагаа ярьдаг жижигхэн цус холилдсон омголон хүмүүс гэж боддог түүхэндээ бол гавьж байгаагүй яс ярих юм бол хойд хэсэг нь ЗҮЧИЙН улсын мэдэлд ч ороод явж байсан шүү.Сонсоод байхад франц энэ тэр гээд холбоод байдаг юм байна лээ\n

0  |  0
Ungar(77.180.59.63) 2023 оны 05 сарын 11

Tiim shuu. Ungar Oros ruu chiglsen bodlogotoi bhad Rumin Evrop amerikiin eveeld orohiig husej bgaa.

0  |  0
Цыган(66.181.191.166) 2023 оны 05 сарын 11

Цыгануудаар дүүрсэн орон

1  |  0
Румыны зөв(192.82.76.26) 2023 оны 05 сарын 12

Румынууд чинь Ромын эзэнт гүрний үлдэгдэл тасархай Ром хэлний бүлэгт багтдаг. Унгарын Аттилла хаан Ромын эзэнт гүрнийг устгасан учраас шүд зууж явдаг. Унгар чинь эртний Гүннү буюу Монголын Хүннү гүрний Хойд Хүннү гүрнээс үүссэн хүмүүс Хойд Урд Хүннү гэж Хүннү хуваагдан хоорондоо байлдаад Хойд Хүннү баруун тийш нүүж одоогийн Унгарын газар нутаг дээр ирж тогтносон. Румынуудын зөв. Хойд Хүннү буюу Унгар угаасаа тэнд амьдарч байгаагүй юм

5  |  2
Монгооын л тасархай(192.82.76.26) 2023 оны 05 сарын 10

Угаасаа Хойд Хүннү Урд Хүннү гэж Хүннү 2 хуваагдаад Хойд Хүннү баруун тийшээгээ бэлчээр хайж нүүдлээд замдаа байлдан дагуулалт хийж яваад тэд одоогийн Унгарын газар нутаг дээр ирж тогтносон гэдэг тэгээд Гунну гэдэг нэрээр Европод нэрлэгдээд Аттила хаан нь Европыг айлгаж байсан Унгарчууд Аттилла хааныгаа Чингис хаан шиг шүтдэг бас хөх толботой төрдөг бас төстэй үгнүүд ихтэй ш дээ.

3  |  0
Зочин(202.126.88.138) 2023 оны 05 сарын 11

Румынууд чиг чадалтай нэгэнд зууриад эцэг эхээ ал !!! гэсэн захиалгыг нь биелүүлчихсэн зогсож байж мэдэх хүн чанаргүй улсуудд дөө

2  |  0
Top