Гэрэл зургийг Ч.Ганбат, MSPU
Катарын Доха хотод жүдо бөхийн ДАШТ-ий эхний хоёр өдрийн барилдаан өндөрлөлөө.
Эхний өдөр медальд хүрч чадаагүй Монголын шигшээ баг өчигдөр энэ ДАШТ-ний анхны медалиа авлаа. Эрэгтэй 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртсэн юм.
Өчигдөр эмэгтэй 52, эрэгтэй 66 кг-ын жингийн медальтнууд тодорсон. Эмэгтэй 52-д Л.Сосорбарам эхний барилдаандаа Европын аварга, Португалын Мариа Сидероттой нэмэлт цагт торгуулиар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэй 66 кг-д Б.Эрхэмбаяр эхний өрсөлдөгч Мароккогийн Abderrahmane Boushita-г цэвэр ялсан. Дараа нь Латвийн Anthony De Angelis-ийг иппон ялсан.
Улмаар олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гүржийн Важа Маргвелашвилид вазаригаар ялагдлаа.
Ёндонпэрлэйн Басхүү эхлээд 2021 оны залуучуудын дэлхийн аварга, орос бөх Абрек Нагучевыг ялсан.
Дараа нь Румыны Борс Думитрескуг иппон, Италийн Элиос Манзиг иппон ялж, хагас шигшээд шалгарсан.
Хагас шигшээд дэлхийн хоёр удаагийн аварга, Японы Жоширо Марүямад вазаригаар ялагдлаа.
Хүрэл медалийн төлөө Гүржийн Важа Маргвелашвилитай цаг сунгаж, хүнд хэцүү барилдааны эцэст вазаригаар ялж, дэлхийн хошой хүрэл медальтан боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Ганц ч болтугай медаль авдаг нь яамай даа, ер нь медальд яригдах хэмжээний хун манайд ховор доо, ихэнх нь менгеер зодож, хэрэгтэй хэрэггуй тэмцээн бурт явж цэвэр идэвхээр чансааны оноо цуглуулж, олимпын эрх авдаг сулхан улс байгаа, угаасаа холбооны бодлого нь ч тийм, челеет ч ялгаагуй тактик нь яг адилхан