Абэ Хифүми: Хэн нь олимпын аварга болохыг харуулж чадлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

Катарын Дохад болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 66 кг-ын барилдаан өчигдөр (2023.05.08) явагдаж, финалд тооцоолж байснаар Японы хоёр бөх шалгаран үлдлээ.

Токиогийн олимпын аварга Абэ Хифүми, Марүяма Жёоширо гэсэн эртний өрсөлдөгчид өрсөлдөж, Абэ нь ялж, дэлхийн 4 удаагийн аварга боллоо.
 


Үндсэн 4 минутад ялагч тодролгүй, нэмэлт цагт орсон. Барьц булаалдаж, ноцолдсоор хэн хэн нь үнэлгээ авалгүй, нэмэлт цагийн 6 минут 14 дэх секундэд шүүгч гурав дахь торгуулийг Марүямад өгсөн юм.

Абэ ялчхаад алга ташин баярлаж байгаа нь тун хэцүү барилдаан болсныг илтгэж байлаа.
 


Марүямагийн хоёр хүчтэй хавиралтаар Абэ бага зэрэг доголж эхэлсэн бөгөөд эмзэглэж байгаа нь харагдаж байсан. Харин ялагдсан Марүяма шүүгчийн шийдвэрт дургүйцэж байгаагаа нуулгүй, медаль гардуулах тавцанд ч Абэгаас зайгаа барин зогсож байлаа.

Гурван торгуулиар ялагдсан нь өөрийнх нь л буруу. Парисын олимпын шигшээ багт багтах өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед Абэг ялахын тулд юу хийх ёстойгоо маш сайн бэлтгэсэн байх учиртай ч сүүлийн хэдэн жил Абэгийн дор орсоор байгаад таарч байна.
 


Түүний хувьд хамгийн сүүлд Абэг ялсан нь 2019 оны ДАШТ-ий хагас шигшээ барилдаан байсан.

Абэ түүнийг сүүлийн таван халз барилдаанд дараалан ялж байна. Нийт 11 барилдсанаас Абэ нь 7 ялсан.

2012 оны 12 дугаар сард Токио олимпын шигшээ багт орохын төлөө халз барилдаан хийсэн нь Японы жүдогийн түүхэнд анх удаа тохиолдсон хэрэг байв. Рэйва эриний тулаан хэмээн нэрлэгдсэн тус барилдаан 24 минут үргэлжилж, Хифүми ялж байсан.

Өнгөрсөн жилийн Ташкентын ДАШТ-ий финалд Абэ үндсэн цагт вазаригаар ялсан. Японы жүдо бөхийн холбооноос гуравдугаар сард Парисын олимпын шигшээ багийг зургаадугаар сард багтаан тодруулах шийдвэр гаргасан байгаа. Ер нь Парисын олимпын шигшээ багийн суудал Абэгийнх болох нь тодорхой болжээ.
 


Ялсан Абэ Хифүмиг татамигаас буухад 52 кг-д түрүүлчихээд шагнал гардуулах ёслолоо хүлээн суусан дүү Абэ Үта нь угтан авч, хамгийн түрүүнд баяр хүргэв.

Ордонд сууж байсан аав, ээж нь ч хоёр хүүгийнхээ хос алтан медалийг баярлан харж суулаа.
 


Барилдааны дараа Абэ “Өрсөлдөгчдөө ямар ч зай боломж олгохгүй, өрсөж шидэх өөрийн төгс гэж боддог жүдогоо үзүүлж чадлаа гэж бодож байна. Финалд эцсийн мөч хүртэл ялна гэсэн итгэлтэй тэмцэлдэж, Олимпын аварга хүний хүч чадлыг харуулж чадлаа. Японы жүдо гэж хэлэнгүүт хүмүүс Абэ Хифүми гэж хариулдаг байхаар жүдоч болохыг хүсэж байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.
 


Марүяма Жёоширо “Байдаг хүч чадал, ур чадвараа бүгдийг нь гаргалаа. Маш харамсалтай байгаа ч ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Цаашдаа урд минь сэтгэлд гал асаах зүйл байвал хичээн зүтгэмээр байгаа ч одоо тийм зүйл байхгүй байна”

Японы эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжи “Абэ ямар ч өрсөлдөгчтэй барилдсан довтолж, дайрч барилддаг нь ялах гол шалтгаан нь байлаа. Сэтгэл зүй, ур чадвар нь үнэхээр аварга хүн гэдгийг нь харууллаа. Энэ хоёрын барилдааныг харах болгонд зүрх өвддөг. Түүхэнд үлдэх хоёр тамирчны өрсөлдөөн”  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ььь(103.212.119.51) 2023 оны 05 сарын 12

Энэ 2-ийн хэн нь ч олимпод очсон алт зүүнэ. Тийм болохоор алтан медалийг хэнд нь зүүлгэх вэ гэдгээ л япон улс сонгоно.

0  |  0
Mgl(66.181.161.230) 2023 оны 05 сарын 11

Abe aguu baina l daa daa gehdee humuus maruyamag demjeed baidag shohoi onog hundleed baidag abe jooohin sagsuuraad humuus durgui bdag yum bolovuu

0  |  0
bla(202.21.127.164) 2023 оны 05 сарын 11

maruyama-g neg udaa olimpiin tatami deer harah umsan

0  |  0
Zindaa.mn(59.153.114.86) 2023 оны 05 сарын 09

Тэнцүү.оноо аваагүг яаж ялсан гэх

0  |  0
hgk.ek (66.181.166.134) 2023 оны 05 сарын 10

онгироо лалар зайл, бусдад боломж олго!

0  |  3
Top