Тувагийн нийслэл Кызыл хотод өчигдөр Ялалтын баярын 78 жилийн ойд зориулсан хуреш бөхийн барилдаан боллоо. Барилдаанд нийт 111 бөх зодоглосон бөгөөд манайхаас дөрвөн бөх оролцож, хоёр нь наймд шалгарчээ.
Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан шөвгийн дөрөвт шалгарч, Тувагийн арслан Айдын Монгушт унажээ. Айдын Монгуш наадамд түрүүлж, Начын-Мерген үзүүрлэсэн байна. Наадмын түрүү бөх 100 мянга, 50 мянган рублийн шагнал, Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдын тусгай шагнал хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )